Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Марк Цукерберг ганц лайк дараад л тэрбум доллараа хэмнэв
Нийгэм

Марк Цукерберг ганц лайк дараад л тэрбум доллараа хэмнэв

Урлаг Урлаг18/02/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
20101021-markzu-post1548829922016-02-18-12-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн тэрбум гаруй хүнийг байлдан дагуулсан "Facebook" компаний ерөнхий захирал Марк Цукербергийн ганцхан лайк тэрбум долларын үнэтэй гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Бүр тодруулбал, Марк Цукерберг ганц лайк дараад л өөрийн тэрбум доллараа хэмнэжээ.

Манай сайт өмнө нь рэппер Канье Уэст нэг тэрбум долларыг Марк Цукербергээс интернэтээр гуйсан тухай бичиж байсан. Тэгэхдээ мань эр өөрийгөө "бүх цаг үеийн агуу рэппер, өнөөгийн дуучдаас хамгийн агуу" гэж тодорхойлохоо мартаагүй билээ. Энэ түүх үргэлжилсээр одоо дэлхийн топ мэдээнд дахин багтлаа. Хамгийн баян, хамгийн их орлоготой рэпперүүдийн нэг ингэж гуйлга гуйх юм гэж хэн мэдэх билээ. Тэгээд бас тэр гуйлтандаа татгалзсан хариу авсан байгаа. 

Гэхдээ Канье буруу өдөр, цагт төдийгүй буруу газарт мөнгөө гуйсан бололтой. Ямар ч гэсэн  "Facebook" компаний экс ажилтан Стивен Гримм тэгж интернэтэд бичсэн бөгөөд түүнтэй босс нь санал нэг байна.

"Хүндэт Канье Уэст. Хэрэв чи "Facebook"-ийн тэргүүнээс 1 тэрбум доллар гуйж байгаа бол үүнийгээ "Twitter"-н тусламжтай хийх хэрэггүй" гэж Гримм өөрийн хуудсанд бичжээ. Харин Марк Цукерберг шууд л лайк дарж өөрийн экс ажилтнаа дэмжсэн байна. Ийнхүү Марк Цукерберг эелдэгхэн гэгч нь алдартай рэпперт татгалзсан хариу өгснөө ойлгуулж чадлаа.

Нэмж өгүүлэхэд, Канье Уэст одоо 53 сая долларын өртэй байгаа, гэхдээ л тэр урьдын адил хувийн онгоцоороо нисч, асар үнэтэй цаг худалдаж авсаар л. Эхнэр Ким Кардашян нь ч тансаг амьдралаасаа татгалзах бодолгүй байна.

Эх сурвалж: www.mnews.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026

“Pentagon” хамтлаг 10 жилийн ойгоо тохиолдуулан эргэн нэгдэж, шинэ уран бүтээлээ танилцуулна

25/07/2026

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

25/07/2026

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.