Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»100% Монгол бүтээл үйлдвэрлэгч VTVHD телевизийн хавар цагийн нээлт
Нийгэм

100% Монгол бүтээл үйлдвэрлэгч VTVHD телевизийн хавар цагийн нээлт

Урлаг Урлаг21/03/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12325910_1060579223985544_871019771_o4639549012016-03-21-10-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

20 сая төгрөгийн шагналтай “Мастер тогооч” өрсөлдөөнт шоу нэвтрүүлгийг санаачлан хүргэж, цахим ертөнцөөр аялах болон телевизийн урд тухлан суух дуртай бүхий л насны үзэгчдийг нэгэн цагт цуглуулж чадсан VTVHD телевиз хавар цагийн нээлтээ хийхэд бэлэн болжээ. Залуу, идэр насны үзэгчдийн телевиз болох VTVHD телевизийн уран бүтээлчдийн барьж буй хамгийн том бэлэг бол All or Nothing шоу нэвтрүүлэг. Америкийн алдарт реппер Snoop Dogg-той хамтран дуулж, клипээ хийлгэн, нэрт продюсер DCAT тэй ажиллах азтай авъяастныг тодруулах энэхүү шоу нь Монгол мөрөөдлийг дэлхийд хүргэх зорилтот төсөл юм. Шоуны хамгийн гол онцлог нь Монголын хөгжмийн өнгө аясыг тодорхойлогч продюсерүүд хамтдаа энэхүү хүнийг бэлдэж тодруулах юм байна.

Түүнчлэн нийгэм эдийн засгийн бодит мэдээллийг хүргэдэг, эдийн засаг, улс төрийн нийтлэлч Д.Жаргалсайхны “DEFACTO ЦАГ”, шинээр долоо хоног тутмын “DEFACTO ТОЙМ” болон бизнесийн хүрээнийхний сайн мэдэх “Гарааны бизнес” нэвтрүүлгийг бүтээгч багийн хамтаар шинэчилэн хүргэх гэж байна. Мөн нийгмийн амьдралд өрнөж буй үйл явдлын мэдээллүүдийг цаг тухайд нь түгээн, холбогдох зочдыг урин ярилцах “VTV Live” өдрийн шууд хөтөлбөр нь үзэгч таны мэдлэгийн хөтөч болох юм.

 VTVHD телевизийн гүйцэтгэх захирал Э.Ганболор өөрийн бэлтгэн хүргэх “Backstage” ток шоуныхаа зочиноор олны танил болон энгийн Монголчуудыг гэр бүлийн хамт урьж  хувь хүний болон гэр бүлийн үнэт зүйл, үнэ цэнэ, үзэл бодол, хандлага, эрхэм бүхнийг онцлох болно. Үзэгчдийн амралтанд зориулан бэлтгэн хүргэх, энтертайнмент шоу “Mr.If” нэвтрүүлэг “Mr.Set” болон өргөжиж байгаа нь таны алжаалыг тайлах зөв сонголт байх нь гарцаагүй. 

Залуу гэр бүлийн өмнө тулгардаг олон асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох тухай реалити хэлбэрээр үзүүлэх ”Хөрш айл” нэвтрүүлэг нь салбар бүрийн зочдыг урин оролцуулж үзэгчдийн сонирхолд нийцсэн ярилцлагыг хүргэх юм. Үзэгч та бүхэн цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухлан сууж VTVHD телевиз дээр сувгаа тааруулан Монгол бүтээлээ дэмжээрэй.  

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026

“Pentagon” хамтлаг 10 жилийн ойгоо тохиолдуулан эргэн нэгдэж, шинэ уран бүтээлээ танилцуулна

25/07/2026

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

25/07/2026

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.