Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Аз жаргалын төгсгөлд – Az jargaliin tugsguld – Outlaw
Дуу хөгжим

Аз жаргалын төгсгөлд – Az jargaliin tugsguld – Outlaw

Урлаг Урлаг18/06/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Аз жаргалын төгсгөлд нулимс унагалаа
Ахиад л би бурууг хүлээж чамайгаа явууллаа
Зориг гарган чамдаа хэлсэн үг минь салхинд хийслээ дээ
Чамайг явууллаа, чамайг явууллаа хайрт минь чамайг явууллаа

Хайрт минь чамаас үүнийг л гуйя чи яваад өг л дөө
Хайргүйгээс хойш намайг зовоож битгий нүүр өг л дөө
Хангалттай шаналж байхад шархыг минь бүү хөнд л дөө
Хамаг бүхнээ зориулсан түүнийхээ гараас хөтөл л дөө
Надад эрхэлдэг шигээ санаад дандаа битгий зөрүүдлээрэй
Надаас илүү хайрлах нь уу адилтгаж битгий зүйрлээрэй
Нулимс унасан нүдээ түүндээ олон битгий үзүүлээрэй
Нуугдаж байгаа тэр хайрыг нь хэлүүлэх гэж битгий хүчлээрэй
Ондоо эр мөрөөдөн суугаа хайрыгаа араас нь тэврээд л
Одоо тэгтэл намайг хар даа сэтгэл минь төмөр шиг зэврээд л
Аз жаргал минь энэ мөчөөс төгсгөл болон үлдлээ дээ
Аз жаргалыг чамдаа хүсээд зай тавин үлдээе дээ

Аз жаргалын төгсгөлд нулимс унагалаа
Ахиад л би бурууг хүлээж чамайгаа явууллаа
Зориг гарган чамдаа хэлсэн үг минь салхинд хийслээ дээ
Чамайг явууллаа, чамайг явууллаа хайрт минь чамайг явууллаа

Надаас үүнийг хэзээ ч хүссэн би чамдаа үгүй гэхгүй
Найз залуутай байсан бол чам шиг л өөр хүнд өврөө нээхгүй
Сайхан байсан жаргалтай байсан ч тэрний төлөө нүцгэн хэвтэхгүй
Чамдаа л ганцхан хайртай болохоор ийм бодол би тээхгүй
Хайртай хүнийхээ сэтгэлийг нь яг үүншиг би сэвтээхгүй
Харин надад буруу байсныг одоо ч би үгүйсгэхгүй
Гэнэн байвал уучил чамаасаа ахин гомдол нэхэхгүй
Хэзээ ч эмэгтэй хүнд чамд итгэсэн шигээ итгэхгүй ээ
Би мэднээ, намайг чи минь хуурч байсныг чинь
Би мэднээ, надаас холдоод явахыг чинь
Би мэднээ, ондоо эр бодож байсныг чинь
Би мэднээ, би мэднээ, би мэднээ, би мэднээ

Аз жаргалын төгсгөлд нулимс унагалаа
Ахиад л би бурууг хүлээж чамайгаа явууллаа
Зориг гарган чамдаа хэлсэн үг минь салхинд хийслээ дээ
Чамайг явууллаа, чамайг явууллаа хайрт минь чамайг явууллаа

Болохгүй бүхнийг болгох гэж хайртайдаа би их тэсдэг байсан
Боол чинь аятай буруутай л юм шиг чиний л өмнө бөхийдөг байсан
Ингэлээ гээд ганц удаа намайг ойлгохынхоо оронд чи уйлж байсан
Итгэ л дээ надад гэхдээ чи намайг хуурч байсан
Чамаас асууя, намайг хуурч байхдаа чи жаргалтай байсан уу?
Чамаас асууя, намайг өчүүхнээр бодоход сайхан байсан уу?
Чамаас асууя, өнгөрсөн бүхэнд надад ганц хайртай байсан уу?
Чамаас асууя, үнэн сэтгэлээсээ ахиад асууя хуурч байсан уу?
Өөр хэн нэгэнтэй байна гэхэд чинь би галзуурах дөхсөн
Үнэндээ надад байсан сайхан бүхэн чиний хайртай хамт мөхсөн
Би хэлж чадахгүй нь нулимс урсаж байна сэтгэл минь дээр үхсэн
Биетэй л болохоос би хүн биш чиний хувьд аль эрт өнгөрсөн

Аз жаргалын төгсгөлд нулимс унагалаа
Ахиад л би бурууг хүлээж чамайгаа явууллаа
Зориг гарган чамдаа хэлсэн үг минь салхинд хийслээ дээ
Чамайг явууллаа, чамайг явууллаа хайрт минь чамайг явууллаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“LUMINO” хамтлаг Европоор аялан тоглоно

05/11/2025
Дуу хөгжим Урлаг

Олон улсын зах зээлд к-поп сэдэвт худалдааны борлуулалт эрс нэмэгдлээ.

05/11/2025
Дуу хөгжим Урлаг

T.O.P 38 нас хүрлээ

04/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Duo tenor” оператик поп концерт болно

06/11/2025

Зураач Г.Наранцацрал “Хувирал” үзэсгэлэнгээ Португалд дэлгэв

06/11/2025

“The Beatles”-ийн тухай кинонд Ёко Оногийн дүрд Анна Савай тоглож магадгүй

05/11/2025

Фредди Крюгер буюу жүжигчин Роберт Инглунд Алдрын гудамжинд одтой боллоо

05/11/2025

“LUMINO” хамтлаг Европоор аялан тоглоно

05/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.