Энэ удаагийн Mobile news буландаа дуучин Нараг онцоллоо. Тэрээр сүүлийн үед цахим ертөнцөд хамгийн их шуугиан тарьж олны анхаарлын төвд байгаа юм. Түүнийг дуулдаг гэж мэдэх атал удахгүй болох сонгуульд хүч үзнэ хэмээн мэдэгдсэн нь олон хүний гайхшлийг төрүүлсэн юм. Түүнийг үзэн ядах эсэргүүцэх нэг хэсэг байхад дэжих нэг хэсэг ч байсан.
Үүний дараагаар тэрээр мөн нэг хэсэг өөрийн турсан түүхээрээ охид бүсгүйчүүдийг байлдан дагуулж сошиал ертөнцийг ашиглан өөрийн бизнесээ эхлүүлээд авсан жүжигчин Цэцэгтэй твитер болон фейсбүүкээр хэн хэнийгээ доош хийж жиргэсэн нь олон хүмүүсийн анхаарлыг татсан юм. Энэ явдлаас дуучин Нарагийн нэр хүнд илүү өсөж жүжигчин Цэцэг шүтэн бишрэгчдээ алдав бололтой. Харин хамгийн сүүлд түүний тарьсан бас нэгэн сенсаци нь "15 раунд" гэх хэний ч мэдэхгүй нэврүүлэгт оролцон хөтлөгчийн ширүүхэн асуултанд өртөн нэвтрүүлгийг орхин гарсан явдал байлаа.
Энэхүү нэвтрүүлэг цацагдсан даруйд мөн сошиал ертөнцөд тархаж хэний ч мэдэхгүй нэвтрүүлэг хөтлөгчтэйгээ хэн бүхний мэддэг нэвтрүүлэг болж хөтлөгч нь түмний хорон муу үгээр булуулж дуучин Нара дахин сошиал ертөнцийг тэр чигт нь байлдан дагуулах нь тэр. Тэгвэл өчигдөр гарсан Буянгийн Жаргалсайхны оролцсон тус нэвтрүүлэг мөн л олны анхааралд өртлөө. Тэрээр дуучин Нарааг өмгөөлөн хөтлөгчтэй ширүүхэн маргалдаж байсан юм. Харин энэ талаар дуучин Нара өөрийн фэйсбүүк хуудаснаа "Хүнд эх орноо гэсэн #сэтгэл #зүрх, #жудаг байхад бусад нь болноо" Буянгийн Жагаа ах ямар гоё хэлэв ээ
Ямар ч эмэгтэйг хүний өөрийн ялгалгүй өнгөрсөн ирээдүй хамаагүй эмэгтэй хүн гэдгээр нь хүндэлдэг цээжиндээ #зүрхтэй эр хүнийг #жинхэнэ эр хүн гэнэ… Тэр хүн бол #Жагаа ах байна" гэжээ. Энэ бүхэн сонгуулийн шоу байв уу харах л үлдэж байх шив
www.Urlag.mn