Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Хөтлөгч Одко “Эцгийн минь холыг харсан Монгол ухаан аугаа”
Оддын амьдрал

Хөтлөгч Одко “Эцгийн минь холыг харсан Монгол ухаан аугаа”

Урлаг Урлаг29/03/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
68cf6bc9983ea71a931da50097ce8e902467326412016-03-29-16-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөтлөгч Одког танихгүй үзэгч үгүй. Тэрбээр "Аав ээждээ зөнөг болтлоо л сайн дураараа эрхэлсэн болоод тэрүү байн байн санаад байх юм. Ямар сайндаа шинэ байр авахад хүртэл аав ээжтэй ойр байх тэргүүн зэргийн шаардлага болохов. Жаахан байж дээ, аав олон дүүтэй. Бараг л дүү болгондоо өөрийн гараар байшин барьж өгсөн. Заримд нь ах эгч нар болон би ямар нэг байдлаар гар бие оролцоно.

Аав арвич хямагч гэж жигтэйхэн, шинэ хадаас байсаар байтал хуучныг тэгшлүүлнэ. Тэрэнд нь би дуртай ч гэж жигтэйхэн. Ээж их ундуйцнаа, охидынхоо гарыг эвдэллээ, ганц хүүгээ зовоолоо гээд л… Харин би сайн дурын уран сайханч царайлаа л юм л бол аавтай алх хадаас бариад зогсч байдаг охин байсан юмдаг. Тэглээ гээд муудсан юм алга. Аавынхаа ачаар харин ч аливаад тэвчээртэй, муухан эрээс дутахааргүй сэтгэлийн хаттай өсчээ. Зуны амралтаар айлын хүүхдүүд зуслан явж байхад би гэдэг хүн хөдөө хээр цөлөгдөж, морь малтай зууралдсан шигээ өнгөрөөнө. Хамгийн сүүлд оюутан болчихоод одоо л явахгүй дээ гэтэл бас л нэг айлын хаяанд гэр барьж, хэдэн ямаа саахыг үүрэг болгоод эмээтэй, дүүтэй хамт "цөлчихсөн".

Одоо бодоход тэр цаг хамгийн сайхан, заримдаа бүр үлгэр шиг санагдах юм. Тэр намар хөдөөнөөс бов бор охин ирээд л UBS-дээ анхныхаа дадлагыг хийж, хавар нь ажилд орж, завгүй амьдралд хөл тавьсан. Эвтэй дөрвөн амьтан шиг эгч дүүс бид аавынхаа ачаар морь малаа зүсэлчихдэг, уул усыг нэртэй устай нь нүдлэчихдэг, адуу малаа унахтайгаа болсон Монгол хүмүүс юм байна. Эцгийн минь холыг харсан Монгол ухаан…" хэмээв.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026
Оддын амьдрал Урлаг

Жонгүгийн “Hybe”-ийн хувьцааг онилсон хакер 20 жилийн хорих ял сонслоо

24/08/2026
Оддын амьдрал Урлаг

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Одиссей” пластик хүүхэлдэйн жүжгийг Чунчоны олон улсын хүүхэлдэйн фестивальд толилуулна

26/08/2026

Огторгуйн амны хүн чулуун хөшөө Алтай суманд бий

26/08/2026

Саймон Коуэлл нурууны хагалгааны улмаас “America’s Got Talent” шоунаас завсарлага авлаа

25/08/2026

Реппер, продюсер Dr.Dre уран бүтээлдээ хиймэл оюун ашигладгаа ярив

25/08/2026

Жисү ирэх сарын 4-нд шинэ уран бүтээлээ толилуулна

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.