Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 21. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 15. Санчир гараг. Хонгорцог одтой, 1 цагаан мэнгэтэй харагчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Түлэх.Шүтэн барилдлага: Авахуй . Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана.
Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Таатай өдөр. Гэрлэн бүрхүүл, амьдралын эрч хүч, сексийн чадавх нэмэгдэнэ. Хэрвээ олонх эрэгтэй энэ ордныхон ертөнцийг эргүүлэх томоохон асуудал барьж авахгүй л бол амжилтад хүрнэ. Өөрийн хүч боломжийг бүү хэтрүүлэн үнэл. Эмэгтэй энэ ордныхон хэт идэвх, зүтгэл гаргавал хувийн амьдралд нь бэрхшээл тулгарч болзошгүй. Үнэт эдлэл, гоёл чимэглэл зүүдэлбэл таагүй явдал учирна.
Үхэр (4/20-5/20)
Оюун санааны ариусал, ёс суртахууны хуулиудыг танин мэдэхтэй холбоотой ачаалалтай өдөр. Мөнгөний шинэ эх үүсвэр идэвхтэй эрж хай. Харин сэжигтэй саналаас зайлсхий. Далд явуулга, атаархал, гэнэтийн бэрхшээлүүд таны төлөвлөгөөг сунжруулж мэднэ. Амралтын өдийг гэр бүлийн цомхон хүрээнд байгальд аялж зугаалах байдлаар өнгөрөөвөл таатай байх болно. Хайр дурлалын болзоо болон ойр дотнын хүмүүстэй хийх ярилцлага танд тайвшрал, баяр баяслыг авчрах болно.
Хамтатгах (5/21-6/21)
Таны хуучин хайр сэтгэл, найз нөхөд эргэж ирнэ. Хувийн асуудлаа найздаа битгий хэл. Танд хүмүүсийн найрсаг харилцаа таалагдана. Удирдлагадаа өөрийгөө шүүмжлэх боломж олгохгүйн тулд ажлаа ямар ч алдаа эндэгдэлгүй гүйцэтгэхийн зөвлөж байна. Энэ өдөр та шинэ нээлт амжилттай ажиллана. Бодсоноо хий. Их юм бүтээх магадгүй өдөр. Та өөртөө итгэж ажиллавал тун сайн болно.
Мэлхий (6/22-7/22)
Та хэдийнээс гэдгээ мэдэхгүй сэтгэл санаа тогтворгүй байна. Өнөөдрийн үдээс өмнөх байдал үл ойлгогдох хэлбэртэй байх бөгөөд харин өдрийн талаас эхлээд аяндаа жигдрээд эхэлнэ. Өнөөдөр хүүхэд, ядуус, хөгшдөд буян хийхийг одод зөвлөж байна. Ингэснээр цаашдын үйл хэрэгт сайнаар нөлөөлнө. Харин наргиан цэнгээний газар хэт их битгий оройтоорой.
Арслан (7/23-8/22)
Энэ ордныхны сэтгэл санаа өөдрөг байна. Энерги эрч хүчний тэсрэлт болж магадгүй. Нэгэнт сэтгэл санаа өөдрөг байгаа тул эрүүл мэнд түүнийг дагаад сайн байна гэсэн үг. Харин мөрөөдөлдөө хэт автах нь таатай зүйл биш гэдгийг мэдэж байгаа гэж найдаж байна. Өнөөдөр архи, согтууруулах ундаа болон махан хоолноос татгалзвал зохино. Үдэш амралт, дуртай хоббидоо цаг гарга. Хайр сэтгэлийн фронт дээр бүх зүйл хэвийн.
Охин (8/23-9/22)
Эцэг эх найз нөхөдтэйгөө харьцах, тэдэнтэй хамтарсан үйл ажиллагаа явуулахад сайн өдөр. Та эргэн тойрны хүмүүсийн үйлдлийн сэтгэл зүйн цаад учрыг харж ойлгох чадвартай байна. Эргэн тойрны хүмүүсийн үйл ажиллагааг зөв чиглэлд нь оруул. Энэ өдрийн хандлагыг томоохон асуудлыг шийдэхэд ашигла.
Жинлүүр (9/23-10/22)
Төрөлх гэрийн тань эрчим хүч таныг гай зовлонгоос хамгаалж, бие мах бодийг төдийгүй оюун санааны хүч чадлыг сэргээнэ. Та гэрийнхнийгээ ихэд хайрлах бөгөөд тэд ч үүнийг мэддэг. Ирэх долоо хоногийнхоо ажлыг төлөвлөж, үр дүнг нь сайтар тунгаа. Гэр орныхоо шинэ өнгө төрхөд анхаарал тавь. Магадгүй тэгвэл ямар нэгэн асуудлаас хол байна. Найдваргүй бизнесийн харилцаанаас зайлсхий.
Хилэнц (10/23-11/21)
Итгэл найдвар, үнэнч шударга байдал давамгайлсан өдөр. Аялал, өөрчлөлт, шинэ зүйлрүү ороход таагүй мөн идэвхгүй өдөр. Яаралтай шийд бүү хий, харин үүний оронд аливаа зүйлд хүлээцтэй ханд. Өнөөдөр хүүхдүүдтэйгээ цэвэр агаарт гарч өдрийг зугаатай өнгөрүүл. Зарим нэг тогтворгүй байдал илрэх боловч энэ ордныхон хүнд үед найдаж болно. Биелэгдэшгүй амлалт бүү өг. Хийж чадах зүйлээсээ илүүг өөртөө буү үүр.
Нум (11/22-12/21)
Таны дотнын хүмүүсийн хүрээлэлд хэн нэгэн орж ирснээр гэр бүлийн харилцаа эрс хөндийрч ирнэ. Учир нь танай гэрийг хий цэвдэг нөмөрч болзошгүй байна. Таны амьдралын эрч хүч тань идэвхтэй байна. Ойр дотнын хүмүүсийн хувь тавиланд тэнцвэртэй байдлын туслалцаа хүсэж мөн архаг ядаргаанд хүрсэн байна. Гэр бүлийн хариуцлага шаардаж болох ч та үүнийг тэр даруй биелүүлэхээс татгалзах хэрэгтэй. Учир нь ямар нэгэн далдын хүч таны эсрэг байх бөгөөд галын бурханд өглөг өргөснөөр энэ бүхэн төгсгөл болно.
Матар (12/22-1/19)
Азтай гэнэтийн явдлууд тохиолдох, хялбар мөнгө олох, хайр дурлалын асуудалд амжилттай сайхан өдөр байна. Гэхдээ амжилтад хүрэх эрмэлзэлтэй өөртөө болон ажил хэрэгтээ итгэлтэй хүмүүсийг л аз ивээдэг гэдгийг сана. Эдгээр чанарууд нь ажлын чадвараас дутуугүй чухал зүйл тул хөмсгөө зангидахгүй байхыг зөвлөж байна. Ямар ч үед дорой үлбэгэр царай бүү гарга.
Хумх (1/20-2/18)
Ажлын ашигтай санал тавих магадлалтай. Мөрийтэй тоглоомд оролцож болзошгүй. Магадгүй өнөөдөр шийдэгдээгүй асуудлууд, хойш нь тавьсан ажлууд их хурдны тойруулгад орж мэднэ. Хувь заяа дахин таны сэтгэлийн хат, зоригийг шалгана. Гарч ирсэн сорилтын өмнө бат зогсох хэрэгтэй бөгөөд эс тэгвээс байдал хязгаартаа хүртэл хурцадна. Материаллаг байдлаа дээшлүүлэхийн тулд казинод орвол хожно гэж бүү найд.
Загас (2/19-3/20)
Энэ өдрийг өөртөө зориулж амар. Анд нөхдөөрөө хүрээлүүл. Найз нөхөдтэйгөө уулзаж цагийг зугаатай өнгөрүүл. Урт хугацааны ажлын ачааллаа өнөөдөр нэг сайн гаргаж ав. Албан хаагчид ажлаа алдах, эсвэл удирдлагатайгаа муудалцах нигууртай байна. Санхүүгийн хувьд өнөөдөр та жаахан эмзэг байна.