Энгийн найз явсан охиндоо дэндүү ихээр дасжээ
	Нандин хайрын халуун гал болон зүрхэнд минь чи асчээ
	Гэнэн томоогүй хүүхэд насандаа анзаараагүй явжээ
	Энэ удаа анх удаа би чамайг хайрлажээ
	Би чинь чамайгаа шал ондоо хүнд алдах дөхсөн
	Тэгэхэд би үнэхээр азтай хайраа амжиж өгсөн
	Би чинь чамайг өөрийн бодол зүрх сэтгэлдээ тээсэн
	Цонх нээсэн өөр охин гэсэн бодлоо гээсэн
	Чинийхээ хөөрхөн бяцхан хацрыг илээд л баймаар
	Чамайгаа гэрт чинь хүргэж өгөөд буцана гэдэг аймаар
	Учир нь чи минь миний хувьд энэ хорвоог гэрэлтүүлэгч гэгээ
	Чи минь миний зүүдэнд ургасан улаан сарнай шигээ
	Найз нь чамдаа хайртай гэдгээ ахин дахин хэлье
	Би чинь чамдаа хайртай үнсье хацрыг чинь илье
	Д: Чамдаа маш их хайртай
	Найз нь чамдаа хайртай гэдгээ ахин дахин хэлье
	Би чинь чамдаа хайртай үнсье хацрыг чинь илье
	Би чинь чамдаа хайртай болохоор чамдаа энэ дууг дуулна
	Уул нь үнэнч гэдгийг минь энэ дуу агуулна
	Чамдаа би энэ дуугаа зориулж дуулахаас гадна
	Yргэлж дандаа хамт байж чамайг хайрлаж чадна
	Би чамайг элдэв янзын хүнд алдчихвий гэж айдаг
	Хоёулаа үргэлж дандаа хамт баймаар байдаг
	Чамтайгаа хамт байхад санаа амарч би минь хөнгөрдөг
	Чамтайгаа удаан байя гэсэнч цаг хурдан өнгөрдөг
	Би чинь чамдаа хайртай шүү чи ялдам яруу шүү
	Чи миний хайрыг татсан охин элдэг даруу шүү
	Чи бид хоёр бие биедээ хайрын хоёр сэтгэлтэй
	Гэдэгтээ би үүндээ эргэлзээгүй итгэлтэй
	Өөрийн алдаа дутагдал гэсэн зангаа би хаяна даа
	Найз минь чамтай хамт байвал арилна биз аяндаа
	Найз минь чи намайг хайрласан чигээрээ наддаа ирээрэй
	Би чинь чамайг хайрласаар байх болно байдаг чадал хэрээрээ
	Д: Чамдаа маш их хайртай
	Найз нь чамдаа хайртай гэдгээ ахин дахин хэлье
	Би чинь чамдаа хайртай үнсье хацрыг чинь илье
	Чамгүйгээр би чинь нэг хоновол үнэхээр ихээр санадаг
	Чамайг тэвэрч үнсэж байж л санаа минь ханадаг
	Чи минь энэ хорвоогийн хатуу хөтүү бүхнээс намайг аварсан
	Уучлаарай чамайг намайг хайрлах тоолонд даварсан
	Гэсэн ч би чинь чамдаа хайртай зүрх сэтгэлдээ
	Охин минь хайртай гэдгээ хэлье хэн хэндээ
	Найз нь чамдаа хайртай гэдгээ ахин дахин хэлье
	Би чинь чамдаа хайртай үнсье хацрыг чинь элье
	Д: Чамдаа маш их хайртай
	Найз нь чамдаа хайртай гэдгээ ахин дахин хэлье
	Би чинь чамдаа хайртай үнсье хацрыг чинь илье
