Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Будаа агшаагчинд хийж болох 3 төрлийн бялуу
Үндэсний хөгжим

Будаа агшаагчинд хийж болох 3 төрлийн бялуу

Урлаг Урлаг11/10/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
NUUR-1170x5705207343452016-10-11-12-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

nuur

 
10OCT

Будаа агшаагчинд олон төрлийн хоол хийхээс гадна төрөл бүрийн амтат кексийг хийж болно.Ингээд  энгийн будаа агшаачинд хөвсгөр зөөлөн, сайхан амттай бялуу хийх жорыг танилцуулъя.

1.Шоколадтай бялуу

1

Орц:

-Бүтэн шоколад

-Цөцгийн тос

-2 ш өндөг

-160 гр гурил

-Хүнсний сода

-100 гр элсэн чихэр

-Сүү

 Хийх арга: 

Бүтэн шоколадны талыг том халбага дүүрэн цөцгийн тостой хайлуулна. Зууханд эсвэл буцалж буй усанд аягатай нь хийгээд хайлтал нь хутгана.

160 грамм гуриланд жижиг халбаганы тал сода хийж сайтар хутгаад 100 грамм элсэн чихэр нэмж дахин сайтар хутгана.

2 өндгийг 4 том халбага дүүрэн сүүтэй хутгаад дээрх гуриландаа хийгээд нэг тийш нь бүхэлгүй болтол нь хутгаад хайлуулсан шоколадаа хийнэ.

Нэг том халбага какао хийвэл шоколадны амт бүр гоё болно.

Будаа агшаагчаа цөцгийн тосоор  эсвэл ургамлын тосоор сайтар тослоод Cake тохиргоон дээр тавина. Тохиргоогүй будаа агшаагчтай бол энгийн будаа агшаагчинд ч болно. Гэхдээ агшаах товч байн байн унаад байвал байн байн дараад л байх хэрэгтэй.

Ингээд 25 минутын турш будаа агшагчинд чанаад амтат кекс тань бэлэн болно.

Болсон кексээ хөргөөд үлдсэн тал шоколадаа цөцгийн тостойгоо хольж хайлуулаад дээгүүр нь асгаж чимэглээд л болно.

2. Гадилтай талх

Бялуунаас гадна будаа агшаагчинд талх барьж болдогийг та мэдэх үү?

 2

Орц:

– 1,5 аяга гурил

– Тал аяга элсэн чихэр

– 2 ц.х түргэн исгэгч

– Тал ц.х сода

– Тал ц.х давс

– 3 ширхэг дунд зэргийн бүрэн болсон гадилыг нухна.

– 1/3 аяга ургамлын тос

– 1/4 бүлээн сүү

– 1ш өндөг

Хийх арга: Том саванд гурил, элсэн чихэр, исгэгч, сода, давсаа хийж сайн холино. Дараа нь нухсан гадил, тос, сүү, өндгөө хийж сайн холино. Заавал цахилгаан холигч ашиглах шаардлагагүй тул гараар сайн хутгахад л хангалттай.

Үүний дараа гурилаа бага зэрэг дулаан газар амраагаад будаа агшаагчны саваа зуурмагаа хийхээсээ өмнө тослоно. Ойролцоогоор 30-40 минут будаа агшаагчинд болгоно. Талхаа сүүлийн 15 минут эргүүлэн нөгөө талаас нь жигнэх хэрэгтэй.

Ингээд л гадилтай талхыг та маргааш өглөөний цайндаа амтархан идэж болноо.

3. Будаа агшаагчинд бялууны зуурмаг бэлтгэх

Та дээрх бялуунуудаас гадна өөр олон янзын бялуу хиймээр байгаа бол танд хэрхэн будаа агшаагчинд бялууны зуурмаг бэлтгэх аргыг зааж өгье. Та уг бялууны зуурмагаар самартай, цөцгийтэй, гүзээлзгэнэтэй гээд төрөл төрлийн бялуу хйихдээ ашиглаж болно.

bya

Орц: 

-3 ш өндөг

-Элсэн чихэр

-Сүү

-Ванилийн охь

-Хүнсний сода

Заавар:Саванд 3 ширхэг өндөг, элсэн чихрийг хийгээд автомат холигч ашиглан өндөгний шар задарч, элсэн чихэр бүрэн уустал сайтар холино. Ингээд гурил болон нарийн боовны хөөлгөгчийг /baking powder/ хийж хуванцар эсвэл модон хутгуураар сайтар хутгаарай.

Энэ хооронд маслыг богино долгионы зууханд хайлуулна. Ингээд өөр саванд масло, сүү, ванилийн охийг хийгээд автомат холигчоор хөвсгөр болтол нь миксэрдэнэ.

Ингээд нэг гараараа дээрх зуурмагийг өндөгний зуурмагруу бага багаар гоожуулан хийх ба нөгөө гараараа зөөлөн хутгаж, хольж хийнэ. Ингээд л бялууны зуурмаг маань бэлэн боллоо.

Ингэж хийснээр бялууны зуурмаг илүү амттай, хөвсгөр болдог. Хэрвээ дээрх алхмуудыг хийх төвөгтэй байвал бүх орцыг нэг саванд хийгээд автомат холигчны дээд хурдаар 2-3 минут миксэрдсэн ч болно.

Эцэст нь, будаа агшаагчны савыг өнгөцхөн тослоод  бэлэн болсон бялууны зуурмагийг будаа агшаагчиндаа хийж таглаад COOK товчлуурыг дараарай. Хэсэг хугацааны дараа будаа агшаагч автоматаар KEEP WARM болно. Энэ үед дахин COOK товчлуурыг дарна. Энэ үйлдэл нийт 3-4 удаа давтагдана. Ингээд кекс маань нийт 40-45 минутын хугацааны турш жигнэснээр бэлэн болно.

Будаа агшаагчинд бялуу хийх дээрх үндсэн жорыг та өөрийн хүссэнээр баяжуулж бүх төрлийн бялууны кекс хийж болно. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн загвар, соёлын шинэ үзэгдэл “Labubu”

22/05/2025

Шүтэн бишрэгчид “Oasis”-ын аялан тоглолтыг үзэхийн тулд нэг тэрбумыг зарцуулна

22/05/2025

“Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ

22/05/2025

Энэтхэгийн зохиолч Бану Муштак олон улсын Бүүкерийн шагнал хүртлээ

22/05/2025

П.Лхагвадуламын уран бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

22/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.