“Авьяаслаг Монголчууд” шоунд эр биеийн гоо сайхныг гайхуулагч Ч.Цэнгүүн өчигдөр шүүгчдийн саналаар шоуг орхисон. Тэнгэрийн хунтайж гэгдэж уян налархайгаараа залуу охидын анхаарлыг татаж, шүүгч Дээгийгээс лагерь хамт явах аман урилга авсан. Гэтэл урт хугацааны турш бэлдсэн үзүүлбэрийг нь “Авьяаслаг Монголчууд” шоуны тайзан дээр үзүүлэх боломжгүй, тайзны орон зайд багтахгүй гэдгийг өмнөх өдөр нь мэдэж үзүүлбэрээ сольсон тухай түүний ээж өөрийн хуудсандаа бичжээ.