Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Г.Ариунбаатар Марийнский театрт дахин дуулна
Оддын амьдрал

Г.Ариунбаатар Марийнский театрт дахин дуулна

Урлаг Урлаг08/01/2019Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
98769749692502019-01-08-09-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Дэлхийн сонгодог урлагт Монголынхоо нэрийг гаргаж яваа дуучдын нэг нь гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар билээ. Тэрбээр энэ оноос Буриадын Марийнский театрт дахин дуулахаар болсон байна. Энэ мэдээллийг тэрбээр өчигдөр /2019.01.07/ Монголын ард түмэндээ хүргэлээ.

   Хэдийгээр оны өмнө Буриадын театрын дотоодын үйл ажиллагаа хурцдаж Г.Ариунбаатар дуучны багшийг театраас хөөх шийдвэр гарахад тэрбээр багшийгаа даган тус театрыг орхих хүслээ илэрхийлж байсан юм. Тэгвэл Марийнский театр түүнийг дахин урьж,  урт хугацааны гэрээтэйгээр ажиллахаар болжээ.

Энэ тухайгаа гавьяат дуучин Г.Ариунбаатар "Шинэ оны эхний долоо хоногт олон нислээ шүү. 2019 он ажил, амьдралын хувьд маш их өөрчлөлт авчирч байна. Учир нь Марийнский театрт урт хугацааны гэрээ байгуулж, хилийн чанадад амьдрах болсон. Энэ мундаг театраар овоглож, дэлхийн олон газраар цуурайтна" хэмээн сэтгэлийн бахдам үгээ илгээжээ.

   Г.Ариунбаатар 2017 онд “BBC Cardiff Singer of the World” уралдааны “Романс” төрөлд тэргүүн байр эзэлж, “Ари” төрөлд дэлхийн таван дуучны нэг болж байсан юм. Тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, Гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын “Монголын тал нутаг” дууг дуулж, дэлхийн тайзнаа Монголын сонгодог урлагийг эгшиглүүлсэн билээ. Тэгвэл Г.Ариунбаатар өнгөрөгч онд “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажилласан ч энэ онд дахин Марийнский театрт дуулахаар болжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Кан Сун Ён дахин гэрлэснээ албан ёсоор мэдэгдлээ

12/05/2026
Оддын амьдрал Урлаг

Дуа Липа зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан тул “Samsung”-ийг шүүхэд өгчээ

11/05/2026
Оддын амьдрал Урлаг

Виктория Бекхэм “Би хэзээ ч дарамт үзүүлж байгаагүй” гэв

10/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Бөөгийн домог” Швейцарт хэвлэгдлээ

13/05/2026

Венецийн биеннальд Монгол Улсын павильоныг нээлээ

13/05/2026

Өнөөдөр “Про” театрын жүжигчин Э.Буд-Эрдэнийн төрсөн өдөр

13/05/2026

ФОТО: “Д.Нацагдорж ба түүний нөхөд” соёл, урлагийн үдшээс

13/05/2026

Реппер ThunderZ “ТЭНГРИ” тоглолтдоо 50 дууг амьд хөгжимтэйгөөр сонордуулна

13/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.