Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/840 тоот захирамжийн 2.1 дэх заалтад тусгасны дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт соёл, урлагийн бүхий л төрөлд үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон төрийн бус байгууллагууд, хувь хүмүүсийг сонгуулийн өдрүүдэд буюу 2020 оны 06 дугаар сарын 23-25-ны хооронд олныг хамарсан соёл, урлагийн аливаа үйл ажиллагааг зохион байгуулахыг хоригложээ.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/840 тоот захирамжийг зурган хэлбэрээр хавсаргалаа.