Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бүжгийн урлаг»Брейк бүжигчдийн олимпын эрх олгох форматыг баталжээ
Бүжгийн урлаг

Брейк бүжигчдийн олимпын эрх олгох форматыг баталжээ

Урлаг Урлаг16/08/2022Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
299731518_5743059485713348_1152491676249127591_n1842719792022-08-16-12-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Парис-2024” олимпын наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдсэн спортын төрөл нь та бидний гудамжны бүжиг хэмээн нэрлэж ирсэн брейкинг юм. Тэгвэл Олон Улсын Олимпын Хорооноос брейк бүжигчдийн олимпын эрх авах форматыг баталжээ. Тодруулбал нэг улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин олимпт оролцож болох бөгөөд тамирчид ганцаарчилсан төрөлд хасагдах системээр өрсөлдсөөр олимпын медальтнууд тодрох юм байна.

   Парисын олимпт эрэгтэй, эмэгтэй тус бүр 16, нийт 32 бүжигчин өрсөлдөнө. Эднээс 20 бүжигчин нь 2024 оны 3-6-р сард зохиогдох гурван үе шаттай тэмцээнээс эрхээ авах юм. Мөн таван эрэгтэй, таван эмэгтэй тамирчин тивүүдийн тэмцээнээс эрхээ авах учиртай. Тухайлбал, Ханжоугийн Азийн наадамд түрүүлсэн тамирчин олимпын эрхээ шууд авна. Үүн дээр 2023 оны ДАШТ-д түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг бүжигчин нэмэгдсэнээр 32 тамирчин бүрдэх аж.

   Энэ дашрамд дуулгахад “Монголын спорт брейк бүжгийн холбоо” ирэх 9 дүгээр сард албан ёсны анхдугаар чуулганаа зохион байгуулж холбооны бүтэц бүрэлдэхүүн, дүрэм журмаа баталж, “Парис-2024” олимпын наадмыг хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.

Эх сурвалж: Монголын спорт брейк бүжгийн холбоо

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бүжгийн урлаг Урлаг

“Оддын гялбаа” хамтлаг олон улсын уралдаанаас таван шагнал хүртжээ

13/09/2026
Бүжгийн урлаг Урлаг

ТХ продакшны бяцхан бүжигчид маань олон улсын бүжгийн тэмцээний гранпри шагнал хүртжээ

10/09/2026
Бүжгийн урлаг Урлаг

Баянхонгор аймгийн сурагчид олон улсын бүжгийн уралдаанд тэргүүн байр эзэлжээ

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мила Йовович “Resident Evil” цувралд зориулсан Академийн онцлох нийтлэлд хариу өгчээ

19/09/2026

Шэрон Стоун зураг авалтын үеэр өмссөн бүх хувцсаа өөртөө үлдээх нөхцлийг гэрээндээ оруулдаг

19/09/2026

The Weeknd зодог тайлахгүй гэдгээ мэдэгдлээ

19/09/2026

Жүжигчин Жереми Айронс 78 нас хүрлээ

19/09/2026

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” төв талбайд нээлтээ хийлээ

19/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.