Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дуучин Нараг голсон Daisy дуугаа өөрөө дуулжээ
Нийгэм

Дуучин Нараг голсон Daisy дуугаа өөрөө дуулжээ

Урлаг Урлаг26/07/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images8082592212012-07-26-12-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Дурлал юуг хүснэ вэ” дуугаараа олны танил болж, бие даасан тоглолтоо хүртэл хийгээд авсан дуучин Daisy гэх бүсгүй бий. Илэн далангүй яриатай, уран бүтээлээ өөрийнхөө зав чөлөөнд тааруулж хийдэг гэж ярих түүний нөхөр нь хөгжмийн зохиолч, продюссер Ганг. Өдгөө “Prosounds” студид уран бүтээлээ туурвиж буй авьяаслаг залуу “Эхнэр маань дуучин, би өөрөө ая зохиодог. Гурван хүүхэд маань ч гэсэн урлагийн авьяастай болох нь мэдэгдэж байгаа.

Гэхдээ би тэднийг урлагт уруу татахгүй ээ. Зүгээр л өөр мэргэжлээр суралцах боломж олгоно. Мэдээж, хажуугаар нь хүүхдүүддээ төгөлдөр хуур, гитар тоглохоос гадна дуулах ур чадварыг зааж сургана. Эхнэртэйгээ хамт уран бүтээл хийгээч гэсэн санал их л ирдэг юм. Нэг гэр бүлийн улс хамтарч ажиллах зарим үед хэцүү шүү дээ. Ямар сайндаа л, уран бүтээлийн үед чи бид хоёр эхнэр нөхөр хоёр биш шүү.

Маргаж муудалцах хэрэг гарвал хэн хэндээ буулт хийж маяглахгүй гэж бие биедээ хэлдэг юм” хэмээн ярьсан. Харин түүний эхнэр нь цөөн боловч чанартай уран бүтээл гаргахыг эрмэлздэг гэсэн. “Зөрлөг” уран сайхны киноны дуу болох “Дурлал юуг хүснэ вэ” дуугаа зохиосны дараа киноны гол дүрд тоглосон дуучин Нарад өгсөн аж. Гэтэл цаадах нь олигтой дуулж чадахгүй байсан тул сэтгэл гонсгор явсан Daisy өөрөө дуулж, олонд хүргэсэн гэдэг юм билээ.

Р.Есүй

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ахуй соёл, гар урлал, уламжлалт үнэт зүйлсийг илтгэсэн үзмэр

23/03/2026

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.