Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Лейди Гагагийн хүүхэлдэй зарагдах нь хойшилжээ
Нийгэм

Лейди Гагагийн хүүхэлдэй зарагдах нь хойшилжээ

Урлаг Урлаг26/07/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3685870713_84fb42b83c9839567912012-07-26-15-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин Лейди Гага бусад холливудын оддын жишгийг даган үнэртэн, мөн өөртэй нь адилхан хүүхэлдэй хийлгүүлж байна.

Гага том нүдтэй, загварлаг Bratz хүүхэлдэйг үйлдвэрлэдэг АНУ-ын “MGA Entertainment” компаниар өөрийн хүүхэлдэйгээ хийлгэхээр захиалга өгсөн байна. Гэвч өөрийн шинэ цомгоо гаргасны дараа, шинэ үнэртэй усаа гаргасны дараа гэх мэтээр хүүхэлдэйг борлуулж эхлэх хугацааг удаа дараа хойшлуулснаас “MGA Entertainment” түүнийг шүүхэд өгчээ.

Хүүхэлдэйг зарж борлуулж болох баяр, арга хэмжээ олон болсон. Тэр бүгдээс 28 сая ам.доллар ойролцоогоор олох байсан хэмээн компани үзэж байгаа юм. Компани дан ганц дуучин бүсгүйд ч биш, түүний менежментийн компани Бравадо Олон улсын группт зарга мэдүүлсэн байна. Гэхдээ дуучны төлөөлөгчийн хэлснээр энэ маргаан бол хоёр компаниудын хоорондын асуудал болохоос биш, Гагаг оролцуулах шаардлагагүй юм.

Мөн “MGA Entertainment”-ын мэдүүлснээр Лейди Гага тэднээс хүүхэлдэйг илүү загвар өмсөгч шиг, илүү хөөрхөн болгож өгөхийг хүссэн гэнэ. Хэрэв ингэсэн нь үнэн бол дуучны гол уриа болдог “цор ганц, өөрийнхөөрөө байх” зарчимтай нь харшилж байгаа юм.

Ц.Мишээл

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026
Нийгэм Урлаг

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймагт 250 хүний суудалтай шинэ соёлын төвийг ашиглалтад орууллаа

20/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.