Монголчууд бидний эрт үеэс хэрэглэж ирсэн хөгжмийн зэмсгүүдийн дотроос хамгийн эртнийх нь лимбэ буюу хөндлөн бишгүүр юм. Энэхүү зэмсэг болбоос аль баруун Хан улсын үед баруун хойт дахь харь үндэстнүүдийн дунд уламжлагдан ирснээс өмнөд умард төрийн үед Дундад улсад орж ирсэн бөгөөд Сүн улсын үеэс их, бага хөндлөн лимбэ гэх хоёр төрлөөр олон газар хэрэглэгдэх болжээ. Сүн улсын хөгжмийн бичигт… их, бага хөндлөн лимбийг цөм хулсаар үйлджээ. Хөндлөн лимбэ болбоос Ху-үндэстний хөгжим болно гэжээ. Монголын хонь хурга хариулдаг багачууд уйтгараа гаргахын тулд цоорыг элдэв янзаар хэрчин нүхэлж үлээдэг байсан ба энэ нь явсаар лимбэ, бишгүүр хоёр болж галбингаа шувууны дууг дууриаж чадсан юм гэсэн домог байдаг ба "Лимбэ хэмээгч нь төвд үг болох бөгөөд хөндлөн бишгүүрийн нэр бус бишгүүрийн нэр болно гэжээ. Иймээс лимбийг хөндлөн бишгүүр гэж байсан ба энэхүү хөгжмийн урт нь нэг тохой найман ямх гэж тэмдэглэжээ. Эрт үеэс лимбийг хөндлөн бишгүүр, луут бишгүүр, хулсан бишгүүр гэх зэргээр нэрлэж байв. Харин өрнө дахинд флейт, флаут Узбек, Таджикт-най, Буриад Тувад-лимба, лимби, Түвдэд-глингву гэж нэрлэхээс гадна Ди-хулсан лимбийг дундад улсад өргөн хэрэглэдэг. Эрт үед хэнчүй, хэнди гэж нэрлэж байжээ. 6 даруул нүхтэй 61-63 см урт, театр-хөгжмийн чуулгад Курай-лимбэний нэг төрлийг Башкирын хөгжимд хэрэглэнэ. 2-5 даруултай,2 наймц гаруй цараатай. Флуер-Молдав, Румынд өргөн дэлгэрсэн, 6 (даруул) нүхтэй, мөн 2 наймц гаруй эгшиглэх зэмсгүүд олон байдаг. Лимбийг зарим нутагт хулс зэргээр бүдүүн нарийн, богино, урт гэхчилэн янз бүрээр урладаг байв. Хөндлөн бишгүүр нь ХТӨ III зууны үед хүннү нарын дотор байсан мэдээ бий. Хөндлөн лимбийг их бага 2 төрөлд хувааж, их хөндлөн лимбэ 7 өнгө, бага нь 6 өнгө нийт 13 өнгөнөөс бүрэлддэг гэжээ. Мөн үүнээс гадна 1982 онд Улаанхад хотын дүүргээс археологчдын малтан гаргасан Юань улсын үеийн хөгжмийн ангийн зургаас монгол хүний лимбэ үлээсэн дүрсийг олсон нь их Юань улс Хубилай сэцэн хааны үед лимбийг хэрэглэж байсны гэрчилгээ болой.