“Тусгай салаа” олон ангит киноны Анужингийн дүрээр олны танил болсон бүсгүй Э.Амаржаргал өөрийгөө байгаль эхийн охин гэдэг аж. Тиймдээ ч хөдөө орон нутгаар аялж, байгалийн сайхнаар сэтгэлээ баясгаж, эрч хүч авдаг гэнэ. Э.Амаржаргал наадмын өмнө Монголын Швейцарь гэгддэг Хөвсгөл далайд очиж амарчээ.
Түүнчлэн баярын дараа Тэрэлжид хэд хоносон бол тун удахгүй Хамрын хийд явах сурагтай. Сонирхуулахад Анужин буюу Э.Амаржаргал нь “Miss tourism queen of the year international” тэмцээний “Шилдэг гүйцэтгэлтэй авьяаслаг мисс” шагналт нэгэн юм. Харин одоо Э.Амаржаргал ирэх сарын долоонд Итали улсад болох “Мисс моторс интернэйшнл” олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа аж.
Н.НОМИН