Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Рок, поп оддын их хуралдай” маргааш болно
Нийгэм

“Рок, поп оддын их хуралдай” маргааш болно

Урлаг Урлаг24/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSCF86092224781862012-08-24-09-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол төрийн үндэсний хөгжмийн Их найрал үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Үндэсний хөгжмийн их найрал рок, поп дуучидтай хамтран Соёлын төв өргөөнд наймдугаар сарын 25-нд 19.00 цагаас “Рок, поп оддын их хуралдай” тоглолтыг хийхээр болжээ. Уг тоглолтод “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, поп хатагтай Т.Ариунаа, “Никитон” хамтлагийн ахлагч Ц.Батчулуун, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, хөгжмийн зохиолч А.Чинбат, хийлч Дээгий нар оролцох юм байна. Соёлын төв өргөөнд ганцхан удаа эгшиглэх уг тололтын хөгжмийг Монгол төрийн их найрал тоглох нь ээ.

Сонирхуулахад, 120 хөгжимчний бүрэлдэхүүнтэй “Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал” байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2005 оны хоёрдугаар сарын 16 өдөр гарч, тус найрлыг Монгол Улсын ҮДБЭЧуулгын “Үндэсний хөгжмийн их найрал”-д тулгуурлан байгуулсан юм. Дээрх зарлигтай холбогдуулан Үндэсний их баяр наадам, нийтээр тэмдэглэх баярын төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, төрийн үндэсний дипломат ёслолын үеэр эгшиглүүлж хэвшүүлэн олон зууны тэртээгээс хадгалж ирсэн үндэсний соёл, төрт ёсны түүхэн уламжлалаа сэргээн тогтоож хэвшсэн юм. Тиймээс, 1962 онд бүрэн хэмжээний хөтөлбөр боловсруулан Үндэсний найрал хөгжмийн концертыг бүтээсэн хугацаанаас  чуулгын Үндэсний хөгжмийн их найрал түүхийн хуудсыг тоолох болжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Whisper Man” киноны зохиолч нь Роберт Де Нирог тоглохоор болсныг сонсоод дуу алдсан тухайгаа ярьжээ

26/08/2026

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026

Дэйв Франко “Now You See Me” киног карьерынх нь төгсгөл болно гэж боддог байжээ

26/08/2026

Шинээр гарах “Naruto” кинонд Какашигийн дүрд Чарльз Мелтон тоглохоор яригдаж байна

26/08/2026

Барри Манилоу аялан тоглолтоо түр завсарлалаа

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.