Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Сонгодог бүтээл-2012” улсын уралдааны шилдгүүд тодорно
Нийгэм

“Сонгодог бүтээл-2012” улсын уралдааны шилдгүүд тодорно

Урлаг Урлаг12/12/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2012-12-10_2047335753268502012-12-11-05-43[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын урлагийн ажилтны холбооноос санаачлан, Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран орон нутгийн театр, чуулгуудын дунд “Сонгодог бүтээл-2012” шилдэг бүтээл шалгаруулах улсын уралдааныг амжилттай зохион байгуулж байгаа билээ. Тус уралдааны эхний шатны шалгаруулалтанд  22 аймгийн 24 театр, чуулгууд 48 бүтээлээрээ өрсөлдсөн бөгөөд нийт гурван бүсэд хуваарилагдаж өнгөрсөн аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 29-ны хооронд зохион байгуулагдсанаас Завхан аймаг, Дархан-Уул аймаг, Өвөрхангай аймаг, Орхон аймгийн мэргэжлийн урлагийн байгууллагууд шалгаран үлдсэн бөгөөд ССАЖЯамнаас  тус бүрд нь 7 /долоон/ сая төгрөгний урамшуулал олгосон байна. Түүнчлэн өрсөлдсөн бүх чуулгуудаас Орхон аймгийн “Уурхайчин соёлын ордон”-ы “Эрдэнэт” дуу бүжгийн чуулга шалгаран үлдэж 20 сая төгрөгний урамшуулал хүртэж Улаанбаатар хотноо болох эцсийн шатны шалгаруулалтад оролцох эрхээ авжээ.

Уралдааны II дугаар шатны шалгаруулалт Улаанбаатар хотноо энэ сарын 11-16 хооронд  зохион байгуулагдах бөгөөд УДЭТ-н тайзнаа бүсээс шалгарсан театрууд уран бүтээлээ үзэгчиддээ толилуулж шилдэгийн шилдэгээ тодруулан 35 сая төгрөгний эзнийг тодруулах юм байна.

Шилдэгийн шилдэгт өрсөлдөж буй театруудын бүтээлүүдийг танилуулъя
-Баруун бүс- Завхан аймгийн Төрийн шагналт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт драмын театр
“Этүгэн чимэгт аялгуу” концерт
А.П.Чехов: “Ванья ах” жүжиг
-Төвийн бүс- Дархан-Уул аймгийн “Залуучууд театр”
Г.Перселл    “Дидона Энейхоёр”дуурь
Г.Ибсен “Нора”
-Зүүн бүс-Дорнод аймгийн Хөгжимт драмын театр
Симфони найрал хөгжмийн “Сонгодог концерт”
Г.Ибсен “Нийгмийн дайсан” бүтээлүүд

Мөн урилгаар Орхон аймаг-Уурхайчин соёлын ордон “Эрдэнэт ДБЧ” “Зүүдний Соннамбула”   сонгодог концерт, Хэнтий аймаг-Хан-Хэнтий чуулга  “Бурхан Халдуны дуулал”концерт, Орхон аймаг-Хүүхэд залуучуудын театр “Гайхам ертөнц” хүүхэлдэйн сонгодог концертоо үзэгчдэд толилуулах ажээ. Ийнхүү 400 гаруй сая төгрөгний санхүүжилтттэйгээр зохион байгуулагдаж буй “Сонгодог бүтээл-2012” шилдэг бүтээл шалгаруулах улсын уралдааны зохион байгуулагчид маргааш 12:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төв дээр сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийх гэнэ.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.urlag.mn

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын санаачилгыг хотын удирдлага дэмжин, хамтран ажиллана

30/06/2026
Нийгэм Урлаг

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

30/06/2026
Нийгэм Урлаг

Брюссельд болсон “Нүүдэлчин” наадам монгол хүүхдүүдийн эх хэл, өв соёлын дархлааг дэмжихэд чиглэлээ

29/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалайгийн витамины сонголтод дагагч нар нь ам сайтай байна

01/07/2026

G-Dragon ганц “лайк”-аараа шуугиан тарив

01/07/2026

Өмнөд Солонгосын Дээд шүүх “Squid Game”-ийн жүжигчин О Ён Сүг цагаатгалаа

01/07/2026

“Michael” кино бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой намтарчилсан кино боллоо

01/07/2026

Т.Ариунаа, Б.Сарантуяа нар Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэнэ

01/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.