Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Тэмтрэхүй” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ
Үзэсгэлэн

“Тэмтрэхүй” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

Урлаг Урлаг16/02/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-02-15_0913506908326682013-02-15-09-11[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын Уран зургийн галерейн санаачилгаар байгуулагдсан “Керамик арт” студи, 116 дугаар дунд сургуулийн сурагчидтай хамтран “Тэмтрэхүй” үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлсэн юм. Тус үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 15.00 цагт Уран зургийн галерейд үзэсгэлэнгийн танхимд болно.

Харааны бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээ тун хомс байдаг бөгөөд үнийн нэгд музей ордог. Үзэгчид музейн үзмэрт гар хүрч болохгүй гэсэн хориг аль ч музейд байдаг. Учир нь үзмэр нь ховор нандин, амархан гэмтэх онцлогтой байдаг. Тиймээс харааны бэрхшээлтэй иргэд музей үзэх боломжгүй юм. Тэдэнд музей үзэх адил тэгш боломж олгох, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн дүрслэх урлагийн боловсролд хувь нэмэр оруулах, өөрсдийн гараар бүтээл туурвих, түүнийгээ үзэсгэлэнгийн хэлбэрээр бусадтай хуваалцах, олон нийтэд танилцуулахад энэ үзэсгэлэнгийн зорилго оршиж байна. 

Төслийн хүрээнд сонгосон 116 дугаар дунд сургуулийн харааны бэрхшээлтэй 16 хүүхдүүдэд “Керамик арт” студийн мэргэжлийн багш нар керамикийн урлагийн үндсэн арга барилуудыг заан дадлагажуулж, хийсэн бүтээлийг нь пааландан эцсийн байдлаар урлагийн бүтээл болгон дэлгэхэд бэлэн болжээ.

Нээлттэй нийгэм хүрээлэн, Соросын сан, Cоёл урлагийн хөтөлбөр уг төслийг санхүүжүүлсэн байна. Тус үзэсгэлэн ирэх гуравдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх тул та бүхэн тухлан саатаарай. Уг үзэсгэлэн цаашид нүүдлийн үзэсгэлэн хэлбэрээр тусгай сургалттай болон ерөнхий боловсролын сургууль, музейгээр аялуулах гэнэ.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Уран бүтээлч Э.Орхон “On The Way Back Home” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ

26/09/2026
Кино Урлаг

Академийн музейд “The Horror Show” үзэсгэлэнг нээнэ

25/09/2026
Үзэсгэлэн Урлаг

Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт зураач Ч.Батмөнхийн “Агшин ба орон зай” үзэсгэлэнг толилуулж байна

24/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер Лос-Анжелесийн цэцэрлэгт хүрээлэнд гэнэт гарч ирэв

27/09/2026

Холли Берри Зендеятай хамтран кинонд тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

27/09/2026

Гвинет Пэлтроу 54 нас хүрлээ

27/09/2026

Өнөөдөр жүжигчин Т.Бархүүгийн төрсөн өдөр

27/09/2026

Домогт гитарчин, дуучин, хөгжмийн зохиолч Ц.Энхманлай энэ өдөр 70 нас хүрэх байлаа

27/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.