Энэ 2013 он хип хоп дуучдад их ширүүн байх шиг…
Саяхан "DIGITAL" хамтлагийн ахлагч Баавар амьдаараа шатаж өөрийн эрүүл мэнд гоо сайхнаараа хохироод байгаа билээ. Гэтэл “Ice top” хамтлагийн реппер Хаагий нойр булчирхайн хорт хавдар туссаны улмаас биеийн байдал нь тун хүнд байгаа гэнэ. Түүнийг Японд улсад яаралтай хагалгаанд оруулахад 200 орчим сая төгрөг шаардлагатай байгаа гэнэ. Тиймээс урлагийнхан дуучин залуугийн эмчилгээнд зориулсан хандивын тоглолт хийхээр болжээ. Ирэх дөрөвдүгээр сарын 6-нд “UB Palace”-д Монголын бүх хип хопчид нэгдсэн тоглолт хийх бол 7-нд “Чингис хаан”, “Харанга”-ынхан тэргүүтэй рок, попынхон, 8-нд Гавьяат жүжигчин С.Жавхлан нарын зохиолын дууныхан, 9-нд хошин урлагийнхан тус тус тоглолт хийж, “Ice top” хамтлагийн гишүүн Хаагийд сэтгэлийн тус дэм үзүүлэх аж.
www.URLAG.mn