Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»С.Содтуяа: Миний тухай худал мэдээлэл цацаж байгаад үнэхээр бухимдаж байна
Уртын дуу

С.Содтуяа: Миний тухай худал мэдээлэл цацаж байгаад үнэхээр бухимдаж байна

Урлаг Урлаг02/04/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
soddo_jijig1819927522013-04-01-13-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
   Энэ удаагийн “Mobile news”-ээр эх орныхоо нэрийг дэлхийн олон орны загварын тайзнаа мандуулж яваа “Азийн модель” агентлагийн захирал, загвар өмсөгч, мисс С.Содтуяатай холбогдож “Мисс С.Содтуяатай удтал нэр холбогдсон Д.Амарбаясгалан” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм. Сүүлийн үед шар мэдээллийн сайтуудаар мисс С.Содтуяаг “Businessmind” бизнесийн зөвлөх компанийн захирал Д.Амарбаясгалантай нэр холбож элдвээр бичих болсон. Тэдний хувьд JCI хэмээх олон улсын байгууллагын Монгол дахь салбарт харъяалагдан хамтран ажилладагийг нь ийнхүү нэр холбож худал мэдээлэл цацжээ. Ийнхүү худал мэдээллүүд цацагдаж байгаатай холбогдуулж мисс С.Содтуяа: Миний тухай удаа дараа худал мэдээлэл цацаж байгаад үнэхээр бухимдаж байна. Өнгөрсөн хугацаанд Францын урдаа барьдаг IMMODE агентлагийн захирал 57 настай “Хенри Хуберт” хэмээх загвар өмсөгч байсан дэлхийн шилдэг дизайнер, хүн манай улсад хүрэлцэн ирж шоу зохион байгуулахад нь манай агентлагийн хөвгүүд түүнд нь ажиллахаар болоод хичээл заалгасан юм.
Тэгэхэд тэр хүнтэй мөн л холбоод бичсэн байсан. Энэ удаад бол Д.Амарбаясгалан ахтай нэр холбоод ямар ч ор үндэслэлгүй худал зохиож бичээд цацсан байна. Бид нэг байгууллагад харъяалагдан ажилладаг нь үнэн ч уулзаагүй 1 жил гаруй өнгөрч байна. Тэгэхэд л бараг өдөр болгон уулздаг бүр суух барих дээрээ хүрчээ гэх мэтээр ямар ч ор үндэслэлгүй юм бичээд байгаад нь үнэхээр дургүй хүрч байна. Бас саяхан “Сэрүүлэг” сонинд аавыг маань хүнд хорлуулж нас барсан гээд худал бичсэн байсан. Уг нь талийгаач маань өвчний улмаас нас барсан юм. Гэтэл ийм эрээ цээргүй худал бичээд байгаад нь  ганцхан би ч биш манай гэр бүлийнхэн ихэд бухимдаж байгаа.
Энэ дашрамд энэхүү мэдээллийг уншиж буй сэтгүүлчдэд хандан ямар ч ор үндэслэлгүй худал мэдээлэл битгий зохиож бичээд байгаач ээ. Би үнэхээр завгүй яваад байгаа болохоор та нартаа холбогдож амжихгүй явна. Гэхдээ ингээд дуугүй яваад байна гэсэн үг биш тун удахгүй миний талаар худал мэдээллүүд цацсан сонин сайтуудыг шүүхэд өгөх болно. Мөн би ээж охинтойгоо аз жаргалтай амьдарч явна, битгий миний өмнөөс хэн нэгэнтэй холбож бичээд бай. Надад хүнтэй суух талаар хөөцөлдөж явах цаг зав үнэхээр алга байна хэмээлээ.
Ингээд тодруулга мэдээнийхээ төгсгөлд мисс С.Содтуяатайгийн сүүлийн үеийн сонин сайхнаас сонирхуулахад: Түүний тэргүүлдэг “Азийн модель” агентлаг орон нутагт салбаруудтай болоод ажиллаж байгаа бөгөөд 4 сарын сүүлээр Францын шилдэг брендтэй  хамтран 14-18 настай охид хөвгүүдийн дунд  загварын тэмцээн зохион байгуулах гэж байгаа. Тус тэмцээний шагналын сан нь өндөр бөгөөд тэмцээний ялагч Франц орноор аялаж, загварын шоунд оролцох алтан боломжийн эзэн болох аж. Бүртгэлийг “Азийн модель” агентлагын байранд авч байгаа гэнэ. Мөн “Мисс монголиа” тэмцээний 10-н жилийн ойн хүрээнд энэ сарын 06-нд Налайх дүүргийн гоо бүсгүйчүүдийг шалгаруулах тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулах ажээ.
Ийнхүү монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг хэдийнэ бий болгож чадсан авъяаслаг загвар өмсөгч, мисс С.Содтуяагийн ажил амьдралд нь нийт уншигчдынхаа өмнөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
“Mobile news”-ийг бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш

www.URLAG.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.