
Тэгэхэд тэр хүнтэй мөн л холбоод бичсэн байсан. Энэ удаад бол Д.Амарбаясгалан ахтай нэр холбоод ямар ч ор үндэслэлгүй худал зохиож бичээд цацсан байна. Бид нэг байгууллагад харъяалагдан ажилладаг нь үнэн ч уулзаагүй 1 жил гаруй өнгөрч байна. Тэгэхэд л бараг өдөр болгон уулздаг бүр суух барих дээрээ хүрчээ гэх мэтээр ямар ч ор үндэслэлгүй юм бичээд байгаад нь үнэхээр дургүй хүрч байна. Бас саяхан “Сэрүүлэг” сонинд аавыг маань хүнд хорлуулж нас барсан гээд худал бичсэн байсан. Уг нь талийгаач маань өвчний улмаас нас барсан юм. Гэтэл ийм эрээ цээргүй худал бичээд байгаад нь ганцхан би ч биш манай гэр бүлийнхэн ихэд бухимдаж байгаа.
Энэ дашрамд энэхүү мэдээллийг уншиж буй сэтгүүлчдэд хандан ямар ч ор үндэслэлгүй худал мэдээлэл битгий зохиож бичээд байгаач ээ. Би үнэхээр завгүй яваад байгаа болохоор та нартаа холбогдож амжихгүй явна. Гэхдээ ингээд дуугүй яваад байна гэсэн үг биш тун удахгүй миний талаар худал мэдээллүүд цацсан сонин сайтуудыг шүүхэд өгөх болно. Мөн би ээж охинтойгоо аз жаргалтай амьдарч явна, битгий миний өмнөөс хэн нэгэнтэй холбож бичээд бай. Надад хүнтэй суух талаар хөөцөлдөж явах цаг зав үнэхээр алга байна хэмээлээ.
Ингээд тодруулга мэдээнийхээ төгсгөлд мисс С.Содтуяатайгийн сүүлийн үеийн сонин сайхнаас сонирхуулахад: Түүний тэргүүлдэг “Азийн модель” агентлаг орон нутагт салбаруудтай болоод ажиллаж байгаа бөгөөд 4 сарын сүүлээр Францын шилдэг брендтэй хамтран 14-18 настай охид хөвгүүдийн дунд загварын тэмцээн зохион байгуулах гэж байгаа. Тус тэмцээний шагналын сан нь өндөр бөгөөд тэмцээний ялагч Франц орноор аялаж, загварын шоунд оролцох алтан боломжийн эзэн болох аж. Бүртгэлийг “Азийн модель” агентлагын байранд авч байгаа гэнэ. Мөн “Мисс монголиа” тэмцээний 10-н жилийн ойн хүрээнд энэ сарын 06-нд Налайх дүүргийн гоо бүсгүйчүүдийг шалгаруулах тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулах ажээ.
Ийнхүү монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг хэдийнэ бий болгож чадсан авъяаслаг загвар өмсөгч, мисс С.Содтуяагийн ажил амьдралд нь нийт уншигчдынхаа өмнөөс өндөр амжилт хүсэн ерөөе.