Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Гавьяат жүжигчин Б.Сарантуяа 27 жилийн уран бүтээлээ тайлагналаа
Оддын амьдрал

Гавьяат жүжигчин Б.Сарантуяа 27 жилийн уран бүтээлээ тайлагналаа

Урлаг Урлаг02/04/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
saraa7213124122013-04-02-10-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Монголын рок поп урлагийн поп дива нарын нэг зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн "Амьдрал намайг дуунд уяраажээ" гэрэл зургийн үзэсгэлэн “Blue Sky” цамхагийн“Blue moon art gallery”-д нээлтээ хийсэн. Тэрээр олон зүйлийн анхдагч. Энэ удаад ч рок, попынхон дундаа анх удаа уран зургийн галерейд бие даасан гэрэл зургийн түүх өгүүлсэн үзэсгэлэнгээ дэлгэлээ. 16-хан насандаа Монголын рок, поп ертөнцөд анх хөл тавьж байсан XX зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяа “Амьдрал намайг дуунд уяраажээ” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнд түүний 27 жилийн турш урлагт хүчин зүтгэсэн түүхэн замналыг шингээсэн 70 гаруй гэрэл зураг багтжээ. Тиймээс энэ үзэсгэлэнд Мөнгөн харандаа хамтлагт дуулж байсан үеэс эхлэн гадаадын тайзнаа, рок, попын алтан үеийн уран бүтээлчдийн хамт авахуулсан ховор зургуудаас эхлээд “Мартъя”, “Ижил саран” клипний зургууд болон түүний урлагт хөл тавьснаас эхлэн өнгөрсөн жил Европын орнуудад хийсэн аялан тоглолтын зургууд нь хүртэл дэлгэгджээ.

Үзэсгэлэнгийн зургийг энд дарж үзээрэй. 

Мөн дашрамд хэлэхэд дуучин маань ирэх 5 сард тоглогдох гэж байгаа “Ромео & Жульетта “ мюзикл тоглолтонд дуулагдах, шинэхэн уран бүтээлээ бэлдээд тун завгүй байгаа бөгөөд ихэнх цагаа энэ бүтээлдээ зарцуулж байгаа юм. Мюзиклд монголын уран бүтээлчдээс бүрдсэн 350 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон  ажиллаж байгаа олзуурхууштай юм. Мөн Франц улсаас зөвлөхүүд ирж ажиллахаар болсон нь Монголын урлагт бас нэгэн дэвшилтэт алхам болж байна. “Ромео & Жульетта “ мюзикл тоглолтонд дуулагдах, шинэхэн уран бүтээлээ “Гэгээн Муза” наадамд зориулан, дэлхийн сонгодог  жүжгийн дууг эх хэлнээ хөрвүүлэн дуулсан нь театр, урлагийн болон рок попынхны талархлыг хүлээн, өндөр үнэлгээ авчээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Контент бүтээгч Lil Puma буюу Д.Ариунсанаа АНУ-ын Сан Франциско хотод буудуулжээ

05/10/2026
Оддын амьдрал Урлаг

P Diddy дахин ганцаарчилсан хорих байранд шилжжээ

03/10/2026
Оддын амьдрал Урлаг

“Bigbang” хамтлагийн экс гишүүн T.O.P, дуучин, жүжигчин Nana нар үерхэж байгаагаа албан ёсоор зарлалаа

03/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Их Говийн манаач” бүтээл Энэтхэг, БНСУ-ын кино наадмуудын үндсэн хэсэгт шалгарч, өрсөлдөхөөр боллоо

06/10/2026

“Монгол хатдын домог” уран баримлын үзэсгэлэн дэлгэлээ

06/10/2026

“Love letters” романтик драмын жүжгийг арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болгоно

06/10/2026

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.