Сэлэнгэ аймгийн авьяаслаг гэр бүлийн “Эх үрсийн жавхаа” хамтлаг Улаанбаатар чуулгын уран бүтээлчидтэй хамтран хандивын тоглолтоо ирэх зургадугаар сарын 15-нд хийхээр болжээ. Улаанбаатар чуулгын байранд болох уг тоглолтын талаар “Түмэн Эх” чуулгын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Үенч болон ардын авьяастан О.Нарантуяа нар мэдээлэл хийсэн юм.
Иргэн Н.Туяацэцэг 2004 оноос бамбай булчирхайн хүнд өвчний улмаас хэвтэрт орж, хэлгүй болж тэргэнцэртэй явах болжээ. Түүний ээж Н.Туяацэцэг гудамж болон зах дээр тоглолт хийж охиныхоо эмчилгээ, эмийн зардлыг олохоор элдэв арга сэдэн энэ олон жил охиноо эмчлүүлж хөл дээр нь босгож чадсан. Тэрээр, “Миний охин бүрэн эдгэрээгүй ч гэсэн хэзээ ч илааршиж, эдгэхгүй энэ өвчнийг ялж чадсан” хэмээн сайхан сэтгэлт ард түмэндээ хандаж хандивын тоглолт хийхээр болжээ.
“Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин нь сэдэрч гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон байна. Тиймээс сайхан сэтгэлт түмний буянаар “Сүүн сэтгэлийн эгшиг” хандивийн тоглолт хийхээр боллоо” хэмээн түүний ээж О.Нарантуяа хэллээ.Тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Үенч болон түүний гэр бүлийн хүн МУГЖ Балданцэрэн болон Улаанбаатар чуулгын залуу уран бүтээлчид оролцох юм байна. Хандивийн энэ тоглолтод бусад залуу уран бүтээлчдийг ч оролцохыг уриаллаа.
www.URLAG.mn