Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Шинэ Үе”-ийн Г.Ундармаа залуу жүжигчидтэй хамтрахаар болжээ
Уртын дуу

“Шинэ Үе”-ийн Г.Ундармаа залуу жүжигчидтэй хамтрахаар болжээ

Урлаг Урлаг24/06/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
womens_ree7685619452013-06-24-11-44[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Бид энэ удаа “Mobile news” буландаа хошин урлагийн өөр өөр продакшны, үе үеийн төлөөлөл болсон жүжигчин бүсгүйчүүд хамтран ажиллахаар болсон тухай мэдээллийг хүргэж байна.Үзэгчдийн хайртай “Шинэ Үе” продакшны жүжигчин Г.Ундармаа, “X Түц”-ийн А.Туяа, “Мөрөөдлийн театр”-ын О.Дөлгөөн нар нэгэн кинонд хамтран тоглож байгаа аж. Нас, насны сэтгэл татам бүсгүйчүүд маань ганц бие эмэгтэйчүүдийн тухай өгүүлэх дэлгэцийн бүтээлд тоглож байгаа бөгөөд зураг авалтын ажил дуусах шатандаа оржээ. Тэгэхээр хошин урлагийн ертөнцөд өөр өөрийн өнгө төрх, орон зайг нэгэнтээ бий болгож чадсан жүжигчин бүсгүйчүүд маань удахгүй жүжгийн тайзнаас бус кино дэлгэцээр үзэгчидтэйгээ уулзах нь ээ.

Жүжигчин Г.Ундармаагийн хувьд кино бүтээл гэхээсээ илүү хошин урлагт олон жил зүтгэж буй чадварлаг уран бүтээлч гэдгээр нь үзэгчид тодорхойлох дуртай. Бас “Шинэ Үе”-ийнх гэдгээр нь “овоглох” нь ч бий. Харин жүжигчин А.Туяа, О.Дөлгөөн нарын хувьд сүүлийн үед монголын энтертайнмент ертөнц, тэр дундаа хошин урлагт цахиур хагалан гарч ирж буй залуу уран бүтээлчид. Анх “Хайрын эрэлд” телевизийн олон ангит киноны дүрээрээ үзэгчдийн танил болж байсан О.Дөлгөөнийг залуус “Амьдралд тавтай морил” киногоор нь илүүтэй мэддэг билээ.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“F1” кино 144 сая долларын орлого олжээ

02/07/2025

Д.Трамп үнэртэй ус гаргажээ

02/07/2025

NASA-гийн сансрын хөтөлбөрийг “Netflix”-ээр шууд дамжуулна

02/07/2025

BTS хамтлаг 2026 онд шинэ цомог гаргаж, дэлхийн аялан тоглолт хийнэ

02/07/2025

Үдшийн музейд ятгач Г.Солонго тоглоно

02/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.