Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»А.Чингүүн: Норовын дүр дэлхийн бүх хүүхэдтэй адилхан
Дуу хөгжим

А.Чингүүн: Норовын дүр дэлхийн бүх хүүхэдтэй адилхан

Урлаг Урлаг05/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Untitled-1_copy9525227782013-08-05-09-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Норовын намтар” зохиолыг уншиж өсөөгүй хүүхэд гэж үгүй. Драмын театрын уран бүтээлчид энэхүү зохиолыг тайзны бүтээл болгожээ. Сахилгагүй Норовын дүрд тоглож байгаа залуу жүжигчин А.Чингүүнтэй уулзлаа.

-Сайн байна уу. Драмын театраар сонин юу байна?
-Манайхан одоогоор амралттай байна. Энэ сарын дундуур уран бүтээлдээ орно. Найруулагч Түвшингийн тавилтаар “Норовын намтар” жүжгээр намар цагийн үзвэрээ нээхээр төлөвлөсөн.

-Таныг гол дүрд нь тоглож байгаа гэж сонссон?
-Бараг хоёр жилийн өмнөөс энэхүү жүжгийг тавихаар төлөвлөсөн. Миний хувьд анхны гол дүр. Сэтгэл хангалуун байгаа. Манай театрын 30 гаруй уран бүтээлч хамтарч ажиллаж байна.

-Дүрийнхээ тухай яриач. Онцлог нь юу вэ?
-Жүжигт дэндүү сэргэлэн, сахилгагүй Норов хүүгийн тухай гардаг. Хүү тоглоомонд донтоод гэрийнхэндээ худал ярьж, хичээлдээ мууддаг. Үүнийг мэдсэн хичээлийн хэрэглэлүүд нь амилж буй тухай жүжиг. Норовын дүр бидний амьдарч байгаа нийгмийн хүүхдүүдийн төлөөлөл гэж бодож байна. Интернет, утас хөгжсөн энэ үед хүүхдүүд худал ярьж, хичээлээ тасдаад тоглоомын газар өнждөг болсон. Багачууддаа, тэдний эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг, сургамж болгох гэж энэ бүтээлийг амилуулж байна.

-Магадгүй Норовын дүр аль нэг талаараа таны бага настай төстэй юу?
-Тоглоомонд дурладаггүй хүүхэд гэж үгүй. Би ч ялгаагүй бусдын адил сега тоглож, дугуй унаж өссөн. Хөвгүүдэд байдаг томоогүй зан надад ч ялгаагүй байсан. Тэгэхээр ганцхан надтай биш, дэлхийн бүх хүүхдүүдтэй адилхан гэж ойлгож болно.

-Таны бүтээсэн дүрээс хүүхдүүд юуг ухаараасай гэж хүсч байна?
-Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт ирж үзээсэй. Хүүхдийн сэтгэлийг хэний ч гар хүрээгүй цав цагаан цаас гэдэг шүү дээ. Хэрхэн зөв амьдарч, ухаажих анхны суурийг нь эцэг эхчүүд тавьдаг. Өнөөдөр халаасанд нь мөнгө хийгээд, тансаг амьдруулахдаа гол нь биш, хүүхэдтэйгээ ярилцаж, цагийг хамтдаа өнгөрөөгөөсэй. Манай жүжиг эцэг эхчүүдэд олон зүйлийг ойлгуулна.

-Залуу уран бүтээлчтэй уулзаж байна, дараагийн төлөвлөгөөг нь асуухгүй өнгөрч болохгүй байх?
-Хорвоо уудам шүү дээ. Би театрынхаа менежерээр давхар ажилладаг. Уран бүтээл болон театрын арын албаны ажил зэрэг төлөвлөсөн зүйл олон бий. Хамгийн эхэнд бүтээж байгаа дүрдээ анхаарал хандуулж, хүмүүсийн, хүүхдүүдийн сэтгэлд үлдсэн сайхан дүр бүтээхсэн гэж хичээж байна.

Ч.Гантулга

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026
Дуу хөгжим Урлаг

Үзэсгэлэнт гурван дуучны хамтарсан тоглолт болно

23/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг YouTube-д 100 сая дагагчтай боллоо

22/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомесын усны хувцастай зураг цахим орчинд маргаан дэгдээв

26/02/2026

2PM хамтлагийн Тэг Ён ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болжээ

26/02/2026

Бөгтөр цагаан халимны гэрэл зураг тэргүүн байранд шалгарчээ

26/02/2026

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026

“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн үргэлжилж байна

26/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.