Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ, поп хатагтай гэсэн олон хүндэт өргөмжлөлийн эзэн болсон дуучин Б.Сарантуяа Монголдоо номер нэг дуучин, рок попын ертөнцөөс өнөөг хүртэл түүний өмнө гишгэх дуучин гараагүй л байна.
Дуулсан дуугаараа, алдар хүндээрээ ч хойд хөршийн алдарт дуучин Алла Пугачеватай зүйрлэгддэг. Поп Сарааг амьдралдаа маск зүүдэггүй, хэтэрхий шударга болохоор тэр үү, тэр нь хааяахан хэл амны бай болгодог ч түүнийг хайрлан хүндэлдэг хүмүүс түүнээс хэдэн хувь илүү олон.
Дуучин Сараа УИХ-ын гишүүн Гадаад харилцааны сайд Лу.Болдын дүү, Лу.Болдхуягтай хамт амьдарч, том хүү Эрхэмбилэгээ төрүүлчихээд гэр бүлийн хамт Германд жил гаруй амьдарсан. Энэ цаг үе нь уран бүтээлээсээ, үзэгчдээсээ хол байсан үе нь байх. Урлагт 27 жил үнэнчээр зүтгэж байгаа Сараа 2006 онд бага охин Хулангаа төрүүлсэн. Олонд танигдсан дуучин “од” хүний зовлон их. Нялх биетэй ээж Сараагийн амьдралыг хүмүүс янз бүрээр ярьсан. Сараагийн охины аав нь хөдөөгийн бизнесмэн байсан нь ингэж олны анхаарлыг татахад хүргэсэн байх.
Дуучин Сараатай хайр сэтгэлийн холбоотой болсон Хөвсгөлийн Отгон-Очир гэх залуугийн нэр, амьдрал олонд ил болж, Мөрөнгийн гудамжнаас шууд Монголын од болсон билээ.
Хэзээ ч зүгээр суудаггүй дуучин Сараа энэ зун Хөвсгөлд шинэ дууныхаа клипийг хийлгэсэн. Хөвсгөлд байхдаа цаатан бүсгүй шиг эрээн хувцас өмссөн Сарааг улам ч залуужиж гэсэн магтаал дагасаар.
www.URLAG.mn