Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Могой биеийг минь ороох шиг хүйт даасан мэдрэмж (шүлэг)
Утга зохиол

Могой биеийг минь ороох шиг хүйт даасан мэдрэмж (шүлэг)

Урлаг Урлаг31/08/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
art-fashion-friends-girls-Favim.com-308832_large4768074202013-08-31-17-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Могой биеийг минь ороох шиг хүйт даасан мэдрэмж
Мартаж үл чадах хорслын ая цээж уран зурах
Мишээж байгаа царайндаа атаархлаа авсалсан
Миний эрээн дотортой хүн дүрстэй эмэгтэй найз…

Жишимгүй бас нүд завчилгүй худлаа хэлэн бөхөлзөн
Жилээс бүдгэрэх найзыг минь муулан надаас урвасан
Нүглээ нуун нэг насыг элээхдээ учруулахгүй гэж
Нэрийг минь тэр бас худалдсан журмын нөхөр минь…

Биеэ атийлган эвхэрэх чи гудас болон хэвтэхдээ
Биеийг минь эзэмдэхийг завдсан гэж худал шивнэсэн
Сэтгэлдээ би цус асгаруулж уйлсан андынхаа өмнөөс
Сэрэмгүй зүүдэн дунд тэр үнэнээ хэлэн учирласан…

Хорвоод тохиох ховорхон нөхөрлөлийн үнэ цэнэ
Холоо одсон найман хаврыг ардаа үдсэн нь үнэн
Хүнийрхэж бодож яваагүйдээ одоо би омогшиж
Хир халдаалгүй хамгаалсанаа найраг болгон сууна…

Харах нүдэнд чинь би хар толбон бүлээн амьсгал
Хэлэх үгэнд чинь би хүйтэн инээдээ нуух нулимс
Дааж чадаагүй нөхөрлөлдөө одоо чи биеэ ороон
Даруухан царайлж учирлах эрээн дотортой хүн могой…

Атиралдан эвхрэх чамд жаргал хүсээд холдоё
Амьдралаасаа чамайг арчин тангараг таслая
Хүний арьс нөмөрсөн эрээн дотортой эмэгтэй найздаа
Хүсэл бүхэн тань биелэг хэмээн ерөөж цэг тавъя….
Кана.Б

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд тавилаа

05/06/2025
Утга зохиол Урлаг

“С.Дашдооров судлал” улсын II уралдааны шилдгүүд шалгарлаа

04/06/2025
Утга зохиол Урлаг

“Хөл хорионы хэсүүлч”

02/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.