Ангилал: Дүрслэх урлаг

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монгол Улсын шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Соёл, яруу найргийн академи, Монголын Урчуудын…

“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд өчигдөр Уран зургийн галлерейд зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” уран зургийн NFT буюу дижитал арт хувилбарыг танилцууллаа. Энэхүү бүтээлийг зураач Н.Сэргэлэн тэргүүтэй С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нар бүтээсэн бөгөөд 21 метр урт, 2.5 метр өргөн, нийт 52.5 ам.дөрвөлжин метр талбайн хэмжээтэй цардмал даавуун дэвсгэр дээр монгол зургийн аргаар гуаш болон усан будгаар зурсан монголын анхны том хэмжээтэй бүтээл юм.

Тайваний Тайжун хотноо 26 дахь удаагаа зохиогдож буй “Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн”-ийн ялагчдын нэрсийн жагсаалтыг олон нийтэд зарлалаа. Монгол Улсаа төлөөлөн оролцсон гурван зураачийн уран бүтээл шүүгчдээс өндөр үнэлгээ хүртэж, хоёрдугаар шатанд шалгарчээ.

Хотын ирээдүйн эзэд болсон хүүхэд, багачуудын мөрөөдлийн хотын төсөөлөл, тэдний үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхэд урам өгөх зорилгоор “МӨРӨӨДЛИЙН ХОТ” хүүхдийн гар зургийн уралдааныг 6-7, 8-9, 10-12 насны ангиллаар тавдугаар сарын 5-18-ны хооронд зохион байгуулсан. Уралдаанд Улаанбаатар, Эрдэнэт хот, Булган, Хэнтий, Увс аймгуудаас авьяаслаг хүүхэд, багачууд оролцож, бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдийг тавдугаар сарын 19-23-ны хооронд spatial planning podcast-ын фэйсбүүк пэйж хуудсанд байршуулан, олон нийтээс санал авсан юм.

Их зураач, монголын шинэ цагийн дүрслэх урлагийн үндэс суурийг тавигчдын нэг Балдуугийн Шарав (Лувсаншарав) 1869 онд Засагт хан аймаг, Засагт ханы хошуу буюу одоогийн Говь-Алтай аймгийн Түмэн сумын нутаг “Цагаан давааны өвөлжөө” гэдэг газар төржээ. Эх Норжин түүнийг өвөг эцэг Балдуугаар овогложээ.
Б. Шаравын их авьяасыг улам бататгахад анхных нь багш, догшид бүтээдэг Жанцан гэдэг зураач ихээхэн нөлөө үзүүлсэн гэдэг.