Ангилал: Дуу хөгжим

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 06. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын битүүн.Сугар гараг. Гоё хүүхэн одтой, долоон шар мэнгэтэй шар хулгана өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 32 минутад мандан, 20 цаг 12 минутад жаргана.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Сүнсний тухай олон янзын ойлголт байдаг. Сүнс нь тухайн хүний бие барагдан нас барах сүүлчийн амьсгалаа автал зүрхний үл эвдрэлцэх хэсэгт оршдог байна. Бурханы шинжлэх ухаанд хүн бүрэлдэхэд хамгийн түрүүнд зүрх нь үүсдэг хэмээн тайлбарладаг аж. Сүнс хэдийгээр барих биегүй зүйл ч хүнд ямар сүнс шингэснээр нь хүний хойдын төрөл дэх зан араншин амьдрал ахуй нь тодорхойлогддог гэнэ.

Эх орондоо сонгодог урлагийг түгээн дэлгэрүүлэгч “Монгол улсын филармони” энэ тавдугаар сард “Хүүхдийн ертөнц” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ талаар тус байгууллагын маркетингийн албаны дарга Б.Билгүүнтэй ярилцлаа.

Бүсгүйчүүдийн шүүгээнд аль ч улиралд ямар хувцас байнга байдаг билээ? Мэдээж өсгийтэй гутал шүү дээ. Өндөр өсгийт өмссөн эмэгтэй үнэхээр эрхэмсэг, үзэсгэлэнтэй харагддаг ч байнга өмсөх, эсвэл олон цаг амралтгүй өмсөх зэрэг нь дараах эрсдлийг дагуулдаг байна.

Эртээ урьдын цагт цорын ганц хүүтэй нэгэн эмгэн байж гэнээ. Хүү нь хугацаагүй цэргийн албанд яваад их удсан байж л дээ. Эмгэн нас нь дээр гарах тусам улам ихээр хүүгээ санах болжээ. Тэгээд ханан гэрээсээ явж хадан гэртээ очихоосоо өмнө хүүгийнхээ барааг нэг харах юмсан гэж бодох болж. Энэ хүслээ орой болгон долоон бурханд даатган залбирах болж гэнээ.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 05. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 28. Бархасвадь гараг. Шийдэм одтой, 8 цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган.Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 44 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана.

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 3-8 градус, говийн бүс нутгаар 6-11 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Төмөр уг нь дээд боловсролтой төлөв эр л дээ. Түүний амьдрал гэнэт орвонгоороо эргэнэ гэж хэн санах билээ. Тэр түүх нь тэрүүхэндээ тун сонин авай. Цэвэр тохиолдлоор гэхэд бараг болох талтай. Тэгэхдээ сэтгэлзүйчид чухам юу гэж үзэхийг хэн мэдлээ. Нийслэлийн нэгэн Мэргэжлийн сургалтын төвд багш байснаа гэнэт таксигаар амьдрал ахуйгаа болгохоор шийдсэн хэрэг л дээ. Хоёр өрөө байртай, хоёр хөөрхөн хүүхдийн эцэг, хэрдээ л аятайхан ханьтай гээд эр хүнд байх ёстой болгон уг нь түүнд байсан бөлгөө.