Ангилал: Дуу хөгжим

Залуу уран бүтээлчдийг дэмжих “Alfa music” төсөл хэрэгжиж эхэлжээ. Тасралтгүй 10 жилийн туршид телевизийн дэлгэцээр олны хүртээл болсон “Music 9” буюу жүжигчин хөтлөгч Т.Өөдөөгийн нэвтрүүлгийг олон хүн андахгүй сайн мэднэ. Тус нэвтрүүлгийн 10 жилийн ойд зориулан “Alfa music” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд фейсбүүк, youtube зэрэг онлайн хуудсаар дамжуулан залуусын оролцоотойгоор шилдгийг шалгаруулах юм.

“Music 9” хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч, жүжигчин, Т.Өөдөө нэвтрүүлгийнхээ 10 жилийн ойд зориулан “Alfa music”төслийг хэрэгжүүлж байна. Залуу уран бүтээлчдийг дэмжих уг төсөлд Г.Тэнүүн, Б.Солонго, П.Баярцэнгэл, С.Хишигжаргал, Б.Чойжилсүрэн, Н.Номин нар өрсөлдөж байгаа бөгөөд найман үе шаттай үргэлжлэх юм.

“Liqui Moly” бол Германы авто машины тос тосолгоо, авто хими ба авто арчилгааны дэлхийд алдартай брэнд бөгөөд 1957 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Өдгөө дэлхийн 100 гаруй оронд салбар үйл ажиллагаагаа өргөжүүлсэн “Liqui Moly” брэнд нь Монголд ч гэсэн албан ёсны дистрибьютортай болсон байна. Ингээд та бүхэнд энэхүү брэндээс гаргасан “эротик” сэдэл бүхий хуанлиг сонирхуулж байна.

МҮОНТ-ийн бүтээл Монголын анхны 60 ангит “Хэцүү анги” уран сайхны киног үзэгчид сайн мэднэ. Тус киноны гол дүрд тоглосон жүжигчин М.Баярбат, М.Наранмөнх, мисс Б.Бадамцэцэг, Б.Батсайхан, Э.Уянга, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б. Навчаа нар дахин “Аз жаргалын шок” нэртэй нэгэн шинэ уран бүтээлд хамтран ажиллаж байгаа тухай мэдээлж байсан билээ.

Замбуулин хорвоогийн наран дор. Захгүй их хөврөх дурлалаас. Учиртайхан төрсөн чи бидэн хоёрт. Учрахын тавилан заяаж дээ хө хэмээн дуулж, нэгэн үеийн залуусын хайр хүндэтгэлийг хүлээж аялах дууных нь нэгээхэн хэсэг болгосон дуучин бол Сугарын Эрдэнэцэцэг мөн Далантай нар юм. С.Эрдэнэцэцэгийг ардын богино дуу дуулаачдын улсын уралдаанд оролцоход нь ирээдүйтэй, сайн дуучин болно гэж танисан багш нар нь одоогийн Ардын дуу бүжгийн үндэсний чуулгад дагалдан дуучнаар авснаас хойш 20 гаруй жил өнгөрчээ.Ингээд МУГЖ дуучин С.Эрдэнэцэцэгтэй уран бүтээл, амьдралынх нь талаар ярилцсанаа хүргэе