Багаасаа мөрөөдөж ирсэн, үлгэрийн юм шиг төгс хуримыг хийхийн тулд бүх жижиг сажиг бүрдэл хэсгүүдэд ч онцгой анхаарал хандуулах хэрэгтэй болдог. Бялууны найрлага, цэцэгний хэмжээ, зочдын нэрс…энэ олон “жаргалтайгаар санаа зовох” зүйлсээс бидний хамгийн их ач холбогдол өгч, хамгийн удаан сонгодог нь хуримын даашинз.
Удахгүй ядам хуруугаа гялалзуулах гэж байгаа сүйт бүсгүйчүүдийн сонголтонд туслахаар дараах зөвлөгөөг хүргэж авна. Энэ жил язгууртны хээтэй торон материал, энгэрээрээ битүү хирнээ гэрэлтдэг загвартай даашинзнууд алдартай брэндүүдийн коллекцод голлосон байна. Дотуураа бариу богинохон хормойтой хирнээ давхар гадуураа гэрэлтдэг торон хормойг оруулж өгсөн загварууд олныг харж болно. Мөн силк, сатин гэх мэт торгомсог гэрэлтсэн материалыг шиффон, тортой хослуулсан эрхэмсэг загваруудаас санаа аван хийлгээрэй.
Том цээж:
• Ухлаадастай энгэр
• Битүү V-энгэр
• Хүзүүгээр уядаг энгэр
• Мөр гарсан
• Хэрэв мөргүй даашинз сонгох гэж байгаа бол, энгэрийг бага зэрэг хаасан цээжтэйг сонгоорой • Цээж хэсгээрээ гэрэл ойлгодог материалтай (органза, сатин, силк) даашинз бүү сонго. Энэ нь чиний хөхийг том болгоно. Мөн цээж хэсгээрээ хуниас болон сүртэй оруулгатай даашинзнаас татгалз.
Жижиг хөх:
• Мөргүй, цээжин биеэрээ хуниас, нугалаа, тор, оруулга ихтэй
• Хүзүүгээр уядаг энгэр
• Мөр дамнасан битүү энгэр
• Нэг мөртэй энгэр бүхий даашинзнууд хүссэн галбирыг чинь бүрдүүлнэ.
Лийрэн хэлбэртэй бие:Лийрэн галбиртай бүсгүйчүүд таазаа багасгаж, цээж хэсэгтээ анхаарлыг татах хэрэгтэй.
• Мөргүй даашинз
• V энгэр
• Ухлаадастай энгэр
• Нарийн мөртэй энгэр
• Мөрнөөс унасан энгэр
• А хэлбэртэй
• Сиси буюу бөмбөгөр хормойтой
• Битүү энгэр
• Цээжнээс таазны төгсгөл хүртлээ бариу, түүнээс доош бөмбөгөр хормой
• Биетэй, нимгэн биш материалаар хийгдсэн даашинз сонгоорой.
• Бариу силуэтт, лусын дагинан буюу загасны сүүлэн хэлбэртэй даашинз, хэт хөвсгөр материалаас зайлсхий.
Aлиман хэлбэртэй бие: Бусдын анхаарлыг цээж хэсгээр татах даашинзыг сонгох нь зүйтэй.
• Нэг талдаа нарийн, нөгөө талдаа өргөн мөрөвч
• Гүн ухлаадастай V энгэр
• A хэлбэрийн силуэттэй даашинз чамд сайхан харагдана.
Шулуун, дөрвөлжин: Хэрэв чи булчинлаг маягийн дөрвөлжин биетэй бол өндрөөшөө урт биетэй болгож харагдуулах залийг хэрэглээрэй. Эдгээр стилүүд чамд гайхалтай харагдана:
• Нарийхан мөр
• Бариу
• Бөмбөгөр
• Загасан сүүлт
• A хэлбэрийн
• Эгэмний ясыг гаргасан энгэр (эмэгтэйлэг байдлыг тодотгоно)
• Цээжнээс таазны төгсгөл хүртлээ бариу, түүнээс доош бөмбөгөр хормой их биеийг уртасгаж нарийсгана.Харин өргөн мөр, унасан мөрнөөс татгалз.
Юм юм нь таарсан галбир: Байгаа юмаа тодотго хонгор минь.
• V энгэр
• Ухлаадастай энгэр
• Мөргүй, зүрхэн хэлбэртэй энгэр
• A хэлбэртэй даашинз
• Цээжнээс таазны төгсгөл хүртлээ бариу, түүнээс доош бөмбөгөр хормой
•Урдуураа шулуун, хойгуураа урт, шалаар чирэгдсэн хормой
• Хөхний доороос эхэлсэн хормойтой загварнаас хүссэнээ сонгоорой. Харин нарийхан мөр, цээжнээс эхэлсэн А хэлбэрнээс татгалз.
Өндөр: Өндрөө тодотгосон даашинзнуудыг сонгоорой.
• Гүн V энгэр
• Хүзүүгээр уясан энгэр
• Онгорхой энгэр, нуруу-онгорхой байж биеийн хэсгүүд ил гарах тусмаа сайн!
• Загасны сүүлэн
• Бэлхүүсээрээ бариу А хэлбэртэй даашинз чиний давуу талыг чинь тодруулж, сул талыг чинь нуух болно.
Жижигхэн: Жижиг биетэй сүйт бүсгүйчүүд энгийн даашинз сонгоорой. Хэт их гоёл, нүд булаам чимэглэл нь чиний минь жижигхэн биенд сүрдэж харагдана. Мөн биеийн галбирыг алдуулалгүйгээр өндөрсгөж харагдуулах загвартай даашинз зохино.
• Мөргүй, зүрхэн хэлбэртэй энгэр
• Хүзүүгээр уясан энгэр
• Сул, хунирсан босоо захтай
• Грек стилийн сул загвартай
• A хэлбэртэй
• Анхаарлыг цээжин дээр татахуйц чамин энгэртэй даашинзыг сонгоорой. Гэхдээ хэт гял цал байх хэрэггүй. Харин бариу силуэт, эрүүнд тулсан хоолойноос зайлсхийгээрэй.
Менделссоны хуримын марш гэгэлзсэн сэтгэлд чинь яг зохино.
www.URLAG.mn