Мөн өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд Ж.Чулуунбат шөвгийн наймын төлөө Сенегалын бөх Малал Ндиаетай 21.12 цагт барилдана. Манай бөх эхний тойрогтоо гоц мөргөсөн юм.
Ангилал: Дуу хөгжим
2012 оны наймдугаар сарын 10-нд 20.00 цагаас Чөлөөт бөх: Б.Наранбаатар (Эрэгтэй, 55 кг)
2012 оны наймдугаар сарын 10-нд 20 цагаас Чөлөөт бөх: П.Өнөрбат (Эрэгтэй, 74 кг)
2012 оны наймдугаар сарын 10-нд 21.45 цагаас Бокс: У.Мөнх-Эрдэнэ (Мөнгөн медалийн төлөө)
Лондонгийн олимпийн наадмын боксын 64 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дөрөвний нэг шигшээгийн учраагаа ялснаар хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болсон билээ. Ийнхүү дөнгөж сая мөнгөн медалийн төлөөх тоглолтоо хийж Бакугийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Украйны Денис Беринчиктэй тулалдаж 21-26 харьцаатайгаар ялагдаж хүрэл медалийн боллоо.
Монгол түмний итгэл найдварын эзэн болсон шилдэг боксчин Н.Төгсцогт монголын цагаар шөнийн 3 цаг 30 минутад мөнгөн медалийн төлөө ОХУ-ын боксчин Миша Алоянтай халз тулсан юм.
Түүний өрсөлдөгч нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын алт, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга гээд чамгүй арвин амжилттай түүнтэй Н.Төгсцогт өмнө нь Миланы дэлхийн аваргын рингэнд таарахдаа илүүрхэж байсан юм. Харин энэ удаад эхний үед оноогоор 6-4-өөр тэргүүлж, 2 дугаар үед оноогоор 5-3-аар илүүрхэн, 3-р үед оноогоор илүүрхэн ялав.
Лондонгийн зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд эх орноо төлөөлж буй ОУХМ П.Өнөрбат эхний барилдаанаа хийж, Гүржийн бөх Давит Хуцишвилид 1-0; 2-1 харьцаатай ялагдал хүлээлээ. Тэрээр түүнийг ялсан Гүржийн бөх цаашид амжилттай барилдаж аваргын төлөө барилдвал манай бөх дагаж барилдах юм.
Лондонгийн олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр 55 ба 74 кг-ын жингийн барилдаанаар эхэлж байна. Энэ өдөр Монголын тамирчдаас Гавьяат тамирчин Б.Наранбаатар 55 кг-ын жинд зодоглосон билээ.
Beyoncé – If I Were A Boy
Холливудын шоучин охидын нэг Парис Хилтон өөрийн бодит үнэний талаар ярилцлага өгчээ. Тэрбээр олонд танигдсан өөрийн төрхийг хэвлэл мэдээллийн сенсаци гэж үзэж байна.
Миний сексийн амьдрал, секст хандах хандлага, миний хэт их дур хүсэл бол миний ааваас надад удам дамжин ирсэн гэж болно. Түүний нөлөө бол маш их байгаа. Миний эцэг их хүүхэмсэг хүн байсан бүр гэртээ нэг удаа тайчигч хүүхэн хөлслөн авчирч зугаацаж байсан. Бас тэр миний төгөлдөр хуурын багштай учир ургуулдаг байсан. Тэр ер нь ямар ч үед секс хийж чадах тийм хүн. Би түүнтэй Bruce Springsteen – ий тоглолтыг үзэхээр New Jersey рүү явж байх замд эцэг маань модон гүүрэн доор охидуудтай сексддэг байсан тухайгаа хэлж байсан” хэмээн ярьжээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 17.10 цагийн орчимд эхэлж, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэн гишүүдийн 42 нь дэмжиж, 72.4 хувийн саналаар тогтоолыг баталлаа. Тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Ингэснээр 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон УИХ Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг томиллоо. Харин шинэ Засгийн газрын тэргүүн ирэх өдрүүдэд танхимаа бүрдүүлэх ажилд орно.
