-Анх 2008 оны сонгуулиар Буянгийн Жаргалсайхан ахын сонгуулийн ажилд нь хөтлөгч хийж байсан юм. Жагаа ах хүмүүстэй уулзалт хийгээд чанга яригчаар яриад явдаг байсан. Нэг ярихаараа хоёр, гурван цаг ярина. Хүлээж суухдаа дагаж хэлсээр байгаад бүр чихэнд хоногшчихсон. Өдөр бүр цугтаа долоо, найман газраар орно. Яриаг нь чагнаж байгаад юу ярихыг нь ч сүүлдээ мэддэг болчихсон. Тэгээд сонгуулийн дараа гэр бүлийн хүн, найз нөхдөдөө байнга л ингэж ярьдаг гээд элэглэж үзүүлнэ. Бээжингийн олимпиос Н.Түвшинбаяр Э.Бадар-Ууган хоёр алт авч монгол хүн бүр догдолж байсан үеэр Амбий ах “Азтай Монгол” тоглолтдоо урьсан. Жаргалсайханыг элэглэчих гэсэн л дээ. Эхэндээ үзэгчид яаж хүлээж авах бол гээд сандарч байлаа. Эерэгээр хүлээж авсанд нь урамшиж, уран бүтээлээ хийж эхэлсэн.
Ангилал: Дуу хөгжим
”Хурд хамтлаг-2012” Өвөр монголын нутагт
Н.Төгсцогт Kубын залуу тамирчин Робейси Рамирез Карразанатай олимпын аваргын төлөөх тулаанд эхний үед оноогоор 6-5-р ялагдаж, 2 дугаар үед оноогоор 4-4-р тэнцэн, 3-р үед оноогоор ялагдаж мөнгөн медалын эзэн боллоо
17-хон настайдаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, Монголын ширэн бээлийтнүүдийн амжилтыг дэлхийн тавцанд тахалж байсан Гавьяат тамирчин Нямбаярын ТӨГСЦОГТ Лондонгийн олимпийн өрсөлдөөний талбарт монгол түмний бахархах учиртай баатар нь байлаа.
Анхны олимпдоо оролцсон залуу гавьяат Лондонгийн рингэнд тулаан бүртээ ялалт байгуулж, өрсөлдөгч болгоноо ялсаар олимпийн наадмын хамгийн сүүлийн өдөр шигшээ тулаанд өрсөлдөж, ялагдсанаар Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ. Гэхдээ тэр Монголын спортын түүхэнд хамгийн залуу олимпийн медальтан. 1992 оны зургадугаар сарын 23-нд төрсөн тэрбээр ийнхүү 20 нас 50 хоногтойдоо олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж байгаа юм.
Н.Төгсцогт Kубын залуу тамирчин Робейси Рамирез Карразанатай олимпын аваргын төлөөх тулаанд эхний үед оноогоор 6-5-р ялагдаж, 2 дугаар үед оноогоор 4-4-р тэнцэн, 3-р үед оноогоор ялагдаж мөнгөн медалын эзэн боллоо.
Өнөөдөр манай чөлөөт эрэгтэй тамирчдаас 84 кг жинд О.Үйтүмэн Гүржийн бөх Дато Марсагишвилитэй барилдлаа. Түүний өрсөлдөгч нь энэ жил 21 настай залуу тамирчны нэг аж. “Аврагч” спорт хорооны бөх, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт гүржийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Дато Марсагишвилитэй баирлдаж туршлага дутаж 2:0-р ялагдлаа
Лондонгийн зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох 120 кг-д барилдаж буй ОУХМ Ж.Чулуунбат ялагдлаа.
Манай бөх олимпийн дэвжээнд эхний тойрогтоо хийлсэн бол дараа нь Сенегалын Малал Ндиайетай хүч үзэж, 1-0; 2-0 харьцаагаар ялсан юм. Ингээд наймны нэг шигшээд дэлхийн гурван удаагийн аварга, Европ тивийн аварга, ОХУ-ын Билял Маховтай барилдаж, эхний үед 6:0 харьцаагаар ялсан ч дараагийн үед 1:2, 1:0 барилдаанаа дуусгаснаар ялагдал хүлээлээ.
Дуучин С.Сэрчмаа сумогийн аварга Хакухо М.Даваажаргалтай болзож, бараг сууж амьдрах дээрээ тулж байгаа тухай мэдээлэл энэ зуны цахим сайтуудын том шуугиануудын нэг байлаа. Монгол бөхийн домог, дархан аварга Ж.Мөнхбатын ген сүр хүч ихт хүүгээ арлын оронд хүргэн оруулж, алдсан үндсэрхэг монголчууд аварга хүүгээ монгол гэргийтэй болоосой гэж битүүхэн хүсдэг нь ч нууц биш.
Мөн өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд Ж.Чулуунбат шөвгийн наймын төлөө Сенегалын бөх Малал Ндиаетай 21.12 цагт барилдана. Манай бөх эхний тойрогтоо гоц мөргөсөн юм.
2012 оны наймдугаар сарын 10-нд 20.00 цагаас Чөлөөт бөх: Б.Наранбаатар (Эрэгтэй, 55 кг)
2012 оны наймдугаар сарын 10-нд 20 цагаас Чөлөөт бөх: П.Өнөрбат (Эрэгтэй, 74 кг)
2012 оны наймдугаар сарын 10-нд 21.45 цагаас Бокс: У.Мөнх-Эрдэнэ (Мөнгөн медалийн төлөө)
