Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Элэглэгч Б.Нямхүү: Гудамжинд элэглээд байвал уран сайханч л болно биз дээ
Үндэсний хөгжим

Элэглэгч Б.Нямхүү: Гудамжинд элэглээд байвал уран сайханч л болно биз дээ

Урлаг Урлаг13/08/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index8414870492012-08-13-10-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Пароди" хамтлагийн гишүүн, элэглэгч Б.Нямхүүтэй ярилцлаа.

-Хамтлагийнхаа  нэрийг яагаад "Пароди" гэж нэр­лэсэн юм бэ?

-Элэглэгч Ж.Булган-Эрдэнэ ах, Т.Анхбаяр бид гурвын хамтарч өгсөн нэр л дээ. Элэглэлийн урлаг гэсэн утгатай олон улсын хэллэг. 

-Анхны элэглэсэн хүн тань Буянгийн Жаргал­сай­хан.Таныг түүнийг дуурайж чадсан гэж үзэгчид үнэл­дэг. Энэталаар ярихгүй юу?

-Анх 2008 оны сонгуулиар Буянгийн Жаргалсайхан ахын сонгуулийн ажилд нь хөтлөгч хийж байсан юм. Жагаа ах хүмүүстэй  уулзалт хийгээд чанга яригчаар яриад явдаг байсан. Нэг ярихаараа хоёр, гурван цаг ярина. Хүлээж суухдаа дагаж хэл­сээр байгаад бүр чихэнд хоногш­чихсон. Өдөр бүр цуг­таа долоо, найман газраар орно.  Яриаг нь чагнаж бай­гаад юу ярихыг нь ч сүүлдээ мэддэг бол­чихсон. Тэгээд сонгуулийн дараа гэр бүлийн хүн, найз нөхдөдөө байнга л ингэж ярьдаг гээд элэглэж үзүүлнэ. Бээжингийн олим­пиос Н.Түвшинбаяр Э.Бадар-Ууган хоёр алт авч монгол хүн бүр догдолж байсан үеэр  Амбий ах "Азтай Монгол"  тоглолтдоо урьсан. Жаргал­сайханыг элэглэчих гэсэн л дээ. Эхэндээ үзэгчид яаж хүлээж авах бол гээд сандарч байлаа. Эерэгээр хүлээж авсанд нь урамшиж, уран бүтээлээ хийж эхэлсэн.

-Жаргалсайханаас өөр ямар улстөрчийг элэглэж байсан бэ?

-Э.Бат-Үүлийг 2009 оноос элэглэх болсон.

-Сүүлийн үед хэнийг элэглэв?

-Өнгөрсөн жил шинээр хэд хэдэн хүнийг элэглэлээ. Дуучдаас "Камертон" хамт­лагийн гишүүн, Төрийн соёр­холт Д.Болд, Ноён Бондгор, хип хоп холбооны ерөнхий­лөгч Баавар зэргийг элэглэ­сэн.

-Эмэгтэй хүн элэглэж байв уу?

-Эмэгтэй хүн чинь ёстой хэцүү. (Инээв) Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн тэс өөр. Эвгүй юм билээ. Бид хамтдаа дуулсан эмэгтэй дуучдын нэг дуу байдаг юм. Түүнээс биш эмэгтэй хүнийг элэглэж бай­гаа­гүй. Харин манай хамт­лагийн удахгүй болох тоглолтод Булгаа ах хоёр ч эмэгтэй дуучныг элэглэж байгаа. Манай хоёр сайн дуулдаг. Би ч маруухан. Дуула­хаар нь дагадаг ухаантай.

-Танай хамтлаг тоглолт хийх гэж байгаа юм уу?

-Манай хамтлаг ирэх арав­дугаар сард анхны бие даасан тоглолтоо хийх төлөв­лөгөөтэй байна. Ирэх жилээс хамтлагаараа инээдмийн жүжиг, кино хийе гэсэн бай­гаа­гүй. Элэглэл өөрөө маш сайхан урлаг. Хүнд сэтгэлийн таашаал өгдөг. Г.Хайдав гуай Булгаа ахын багш. Элэглэж байхад өөдөөс нь хараад суучихна. (Инээв) Хэцүү ш дээ. Би ч гэсэн анх санаа зовдог байсан. Элэглэж бай­гаа хүн маань хараад сууж байвал яана гэж. Хүмүүс намайг юу гэх бол, телевиз радиогоор цацчихвий гэх айдас­тай байсан. Одоо бол бүр сайн элэглэе гэж л бодох болсон.

-Таныг гудамжаар явж бай­хад хүмүүс дуудаж, элэглээд өгөөч энэ тэр гэж хүсдэг үү?

-Тэгнэ. Гудамжинд явж байхад хөөе гээд дуудна. Заримдаа бүр шүгэлдэнэ. Алив нэг элэглэчих гэнэ. Эхэндээ их зовлонтой санагддаг байсан. Гэхдээ энэ чинь их гоё. Элэглэх үедээ элэглэнэ. Дандаа гудамжинд элэглээд байвал муухай биз дээ. Нэг талаараа өөрийгөө хүндлэхгүй, нөгөө талаараа урлагийг хүндлэхгүй байгаа хэрэг. Орчинд нь тоглож  байж урлаг болно. Гудамжинд тоглоод байвал уран сайханч л болно биз дээ.

-Элэглэлийг хэдий хугацаанд бэлддэг вэ?

-Янз янз. Элэглэл их хэцүү ш дээ. Гоё болчихлоо гэхээр хүн хүлээж авахгүй тал бий. Элэглэлд цаг хугацаа их ордог. Нэг сарын дараа, хэд хоноод ч юм уу элэглэчихнэ гэхгүй. Магадгүй таван жил ч бэлтгэх үе бий. Богино хуга­цаанд бэлэн болдог хүн ч байдаг. Буянгийн Жаргал­сайхан ахыг элэглэж байхдаа сургуулилалт хийгээд өөр хоёр, гурван хүнийг ч элэглэж байсан. Энэ хүнийг элэг­лэхээр хүмүүс илүү хүлээж авдаг. Элэглэхэд өөрт ойр, тэр хүнийгээ маш сайн мэд­рэх, судлах шаардлагатай. Мөн олны танил хүмүүсийг сонгож байж үзэгчид биднийг ойлгоно. Түүнээс биш хажуу талын хашааны Энхмаа эгчийг хичнээн элэглээд хүн танихгүй. Тухайн хүнийг гадаад, дотоод талаас нь бүрэн "өмсдөг". Дахин давтан ярихыг нь сонсдог. Сэтгэлийн илэрхийлэл хөдөл­гөөнөөр илэрч гардаг учраас хөдөл­гөөнийг нь судална. Дуучид их хэцүү. Баруун гараа өргөж дуулна ч гэдэг юм уу. Алхаа гишгээ, бүжиглэлт, нүдний эргэлт гээд бүгдийг анхаарах хэрэгтэй байдаг.

-"Помогите нам-3" кинонд элэглэгчийн дүр бүтээсэн гэсэн байх аа. Хэр хэцүү байв. Ер нь кинонд тоглохсаналууд ирээд байвал тоглоод  байх уу, эсвэл элэглэлдээ илүү цаг зориулах уу?

-СУИС-д сурч байхдаа Лхагва­сүрэн ахын "Эрхэм элч" уран бүтээлийн нэгдэлд ажилладаг байсан. Тус хамт­лагийн "Хилэн", "Халуун сэт­гэл" кинонд тоглосон. Өнгөр­сөн жил зураг авалтыг нь авсан "Помогите нам-3" кинонд дан элэглэлээрээ туслах дүр бүтээсэн л дээ. Эхлээд тоглоход их сонин, маш хэцүү байсан. Сайханаа гэдэг хүний дүр. Лхаг­васүрэн ахын эсрэг сонгуульд өрсөл­дөж байгаа нэр дэвшигч. Жаргалсайхан ахтай их төс­тэй дүр болсон юм билээ. МУГЖ Б.Бат­заяа, С.Лхаг­ва­сүрэн, Г.Чапи, Р.Адъяа, М.Сараа эгч, Б.Навчаа эгч, DZ-mаn гэх мэт хүмүүс оролцсон. Өмнөх хоёр анги нь онгоц, вагонд өрнөдөг бол энэ удаа усан онгоцонд явж байгаад сүйрдэг. Удахгүй кино театруудад нээлтээ хийнэ байх. Сая наадмын өмнө нэг инээдмийн киноны санал ирсэн. Хувийн ажил­тай, бас дүр нь  таарах­гүй юм шиг санагдахаар нь татгалз­сан. Том том кино най­руулагчид намайг кинонд тог­луулаасай л гэж боддог. Жүжиг­чин хүний хүсэл хязгааргүй болохоор бүх л дүрд тоглохыг хүсч байна.

-Элэглэхээс гадна өөр юу хийж байна?

-Урлагийн буян сайхан юм. Хоёр хүүхэд, эхнэрээ элэглэлийн урлагт хийсэн ажлынхаа үр шимээр л  тэжээж байна. Нэгэнт л энэ замыг сонгосон үүгээрээ явна. Мэдээж зах зээлийн нийгэмд хос морьтой байхгүй бол болохгүй учраас өөртөө таарсан жаахан бизнес эрхэлдэг. Найзтайгаа хамт авто машин худалдаалдаг.

Л.МИНЖМАА

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.