Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Монгол дархан-2025” үзэсгэлэнд дархчууд шилмэл сор бүтээлээ дэлгэнэ
Үзэсгэлэн

“Монгол дархан-2025” үзэсгэлэнд дархчууд шилмэл сор бүтээлээ дэлгэнэ

Урлаг Урлаг25/06/2025Шинэчлэгдсэн:25/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Монгол дархан 2025” үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг Монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбооноос өчигдөр /2025.06.24/ хүргэлээ.

“Монголчуудын түүхэнд дархчуудын оролцоо” сэдвийн дор дархчууд үзэсгэлэнгээ дэлгэж, ардын урлал, шашны урлал, чимэглэлийн урлал, чөлөөт уран бүтээл гэсэн дөрвөн төрлөөр бүтээлүүдийг хүлээн авч, шилдэг 20 бүтээлийг шалгаруулах юм.

Энэ удаагийн үзэсгэлэнг “Монгол дархны өв соёл, урлагийн гайхамшиг” нэрийн дор  өргөн хүрээтэй зохион байгуулж Буриад, ӨМӨЗО-ы уран бүтээлчид хүрэлцэн ирж оролцож буйгаараа онцлогтой.

Монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбооны тэргүүн С.Батзоригт, “2016 онд Монгол дархны урлагийг дэмжих тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Улмаар дархчуудын үзэсгэлэнг гурван жил тутам уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ удаа дөрөв дэх удаагаа Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойн хүрээнд “Чингис хаан” үндэсний музейтай хамтран зохион байгуулж байна. Өмнөх гурван удаагийн үзэсгэлэнгийн шилдэг бүтээл болон  эртний сайхан хийц, дархны өв бүтээлийг хамтад нь хоршсон байдлаар дархны бүтээлийг нэг дор цогцлоож, өнө эртнээс өнөөдрийг хүртэлх түүхийн архив археологийн үзмэр, шилдэг бүтээлүүдийг багтаасан үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. Энэ үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейн есөн давхарт дэлгэх бол шинэ цагийн 2022-2025 оны хооронд бүтээсэн бүтээлүүдийг тус музейн нэгдүгээр танхимд олны хүртээл болгоно” гэв.

Харин “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Алтангэрэл ярихдаа, “Манай залуус монгол дархны урлагт уран ухаанаа уралдуулах нь ховор байна. Монгол хүний оюун ухаанаар бүтэж байгаа өв соёлынхоо төлөө залуус маань нэгдэж, ахмад үеийнхээ дархчуудаас суралцах хэрэгтэй.  Иймд залуустаа хандаж уран дархны эрдэмд суралцахыг уриалъя. Энэ удаагийн үзэсгэлэнд аймаг аймгийн дархчуудаас нэрд гарсан уран бүтээлчид ирж оролцоно” хэмээв.

Дархчууд шилмэл сор бүтээлүүдээ дэлгэн танилцуулж, эртний эдлэл цуглуулагчдаас тодорхой хэмжээний уран дархантай холбоотой эд өлгийн зүйлсийг үзүүлж, музейн сан хөмрөгт байх Өндөр гэгээнтэн Занабазартай холбоотой урласан бүтээлийг хоршин үзүүлэх юм. “Монгол дархан-2025”  үзэсгэлэнг долоодугаар сарын 2-нд нээх бол албан ёсны нээлтийг долоодугаар сарын 4-нд хийнэ.

Ташрамд дурдахад, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито үзэсгэлэнгийн шилмэл бүтээлүүдийг үзэж сонирхох аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн дэлгэлээ

20/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Дотор тэнгэр” үзэсгэлэн “Тэнгэрийн зөн”-гөөр үргэлжилнэ

18/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Монголын уран зургийн галерейн 2026 оны байнгын үзэсгэлэн нээлтээ хийлээ

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026

Дольф Лундгрены хорт хавдартай тэмцсэн хүнд үеийг өгүүлэх баримтат кино үзэгчдийн хүртээл болно

20/08/2026

Сандра Буллок Брайан Рэндэллийн үхлийн талаар анх удаа илэн далангүй ярьжээ

20/08/2026

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

20/08/2026

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.