Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Аялал жуулчлалын “Их хуралдай” цогцолбор үүд хаалгаа нээж, олон нийтэд үйлчилж эхэллээ
Музей

Аялал жуулчлалын “Их хуралдай” цогцолбор үүд хаалгаа нээж, олон нийтэд үйлчилж эхэллээ

Урлаг Урлаг25/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их эзэн Чингис хаан хан цолонд өргөмжлөгдсөн, анхны Их хуралдай хурж Их Монгол Улсын гал голомтыг бадраасан түүхэн бүс нутаг Хэнтий аймгийн Биндэр суманд байрлах есөн хөлт цагаан тугийн бэлгэдэлт Монгол төрийн Их Хуралдай орд өргөөний нээлтийг өнгөрсөн амралтын өдөр (2025.06.22) нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Их Хуралдай цогцолборыг түүхэн сурвалж бичиг, эрдэмтдийн бүтээлд тулгуурлан Засгийн газрын шийдвэрээр Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт орших Онон Хурхын бэлчирт байгалийн унаган төрхийг тодотгон газар зүйн онцлогт зохицуулан Цагаан нуурын ойролцоо бүтээн байгуулжээ.

Их Хуралдай цогцолбор нь бүхэлдээ эртний түүхэн сурвалжид тулгуурлан бэлгэдлийг шингээж урласан, зүүн бүсийн аялал жуулчлалын хөгжилд хувь нэмрээ оруулах томоохон бүтээн байгуулалт юм.

Уг цогцолборт Чингис хааны байгуулсан төрийн сүлд шүтээн болох есөн хөлт Цагаан туг, Их хааны ургийн наран тамга, Гүег хааны тамганы дардас Их Хуралдай хуралдах үеийн хаад, язгууртнуудын ордонд байрлан суух дэг ёсыг харуулсан зохиомж бүхий исэр сандал, туг хиур, хүндэтгэлийн орон зайг бий болгожээ. Мөн хаалга бүрийн дотор МНТ, Шар тууж, Асрагч нэртийн түүх зэрэг түүхэн тулгар сурвалжийн эшлэлийг монгол бичгээр бичиж, цогцолборт нэг ч хадаас оруулалгүй, углуургадаж бүтээсэн бөгөөд үндэсний болоод орчин үеийн шийдлийг хослуулан бүтээсэн байна.

Гол өргөө нь 21м диаметртэй, 21м-ийн өндөртэй, 9 шаттай цагаан өргөө бөгөөд үүд хаалгыг монгол нутагт ургасан шинэс модоо хийж мөнх оршихын бэлгэдэл хээ угалзаар чимэглэсэн.

Дашрамд мэдээлэхэд, БОАЖС-ын багцын (2018-2023) улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Биндэр суманд “Их хуралдай” цогцолбор баригдаж, ТӨБЗГ-ын тогтоолоор өнгөрсөн онд Чингис хаан Үндэсний музейд балансаас балансад шилжүүлсэн байдаг.

Цогцолборын нээлтэд Чингис хаан Үндэсний музейн удирдлагууд, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт- Орших, Биндэр сумын ИТХ-н дарга Уртнасан, Засаг дарга Ц.Дэмбэрэлсайхан болон нутгийн зон олон оролцов.

“Их Монгол Улс, Монголын эзэнт гүрэн” цогцолборын барилгыг “Мөнх-Өргөө” ХХК, арилгын интерьер, дотоод уран сийлбэр шинэчлэл, гадна цахилгаан хангамжийг “Хангайн цагаан чулуу” ХХК, “Их Хуралдай” цогцолборын барилгын зоорины ажил, гадна тохижилт, шугам сүлжээг “Мөнх-Өргөө” ХХК, “Нутгийн баруун мод” ХХК хамтран гүйцэтгэсэн аж.

сүм, сансрын таваг, хөшөө дурсгал ба бичвэр нарын зураг байж магад

May be an image of 14 people

May be an image of monument and text

May be an image of 1 person and temple

1 хүн ба сүм нарын зураг байж магад

May be an image of 8 people, temple and text

May be an image of 9 people and temple

May be an image of indoors

May be pop art of 1 person

May be an image of map

May be an image of 1 person

May be an image of 2 people, musical instrument and text

May be an image of 8 people, the Temple of Heaven and text

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Ил музей” байгуулах ажилд “Чингис хаан” үндэсний музей хамтарна

17/06/2025
Музей Урлаг

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025
Музей Урлаг

Японы вааран болон уран зургийн хавтанг байнгын үзмэр болгон байрлууллаа

02/06/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнnau Монгол Улсад зохион байгуулна

25/06/2025

“Squid game” цувралаас онцлох баримтууд

25/06/2025

ФОТО: BTS хамтлагийн JHOPE “Louis Vuitton” брэндийн шоунд оролцлоо

25/06/2025

“Хунт нуур” балетыг гурван өдрийн турш хоёр өөр театрын тавилтаар толилуулна

25/06/2025

“Mongolia fashion week 2025” арга хэмжээ болно

25/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.