Ангилал: Сонгодог

ССАЖЯ болон Үндэсний соёл амралтын хүрээлэн, Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо энэ сарын 30-ны өдрийн 18:00 цагаас “Фитнесс өдөрлөг”-ийг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байглуулах гэж байна. Уг өдөрлөгийг классик бодибилдинг, бикини, атлетик физик, атлетик фитнесс гэсэн төрлөөр явуулах ажээ. Энэхүү өдөрлөгийн техникийн зөвлөгөөн 8-р сарын 28-ны 14 цагаас Flex gym фитнесс клубт болно.

Монголын Жүдо бөхийн холбооноос дэлхийн аваргад өрсөлдөх тамирчдынхаа нэрсийг албан ёсоор зарлалаа. Челябинскийн татамид дэлхийн 120 орны 465 эрэгтэй жүдоч, эмэгтэй 286 нийтдээ 751 цагаан өмсгөлтөн зодоглохоор мэдүүлгээ ирүүлжээ.

Монгол Улсаа төлөөлөн зодоглох эрэгтэй жүдочид:

ССАЖЯ, Монголын буудлагын спортын холбоо хамтран зохион байгуулж буй 2014 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Техник спортын төв клубт болж байна. Энэ сарын 11-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд 20 байгууллагын 170 гаруй тамирчид олимпийн 10 дасгалд өрсөлдөж байгаа билээ.

Норвегийн Тромсо хотноо ирэх сарын 1-14-ний өдрүүдэд дэлхийн шатрын XXXXI олимпиадад болно. Уг олимпиадад оролцох манай тамирчид Монголын шатрын холбоотэргүүн дэд ерөнхийлөгч, Спортын мастер Ч.Чулуунбаатараар ахлуулан өнөөдөр Норвег улсыг зорилоо. Олимпиадын үеэр манай шатарчин А.Энхтуул албан ёсоор их мастерын цол тэмдгээ гардан авах юм.

Энэ сарын тэмцээнд 13-2 унаснаар Хакухо аварга 30 дахь удаагаа түрүүлж гарамгай барилдааны шагналыг Сэкиваки Гойдо, Дайчин барилдааны шагналыг Маэгашира Такаяасу тус тус хүртэж уран барилдааны шагнал авах бөх гараагүй юм. Ингээд Хакухогийн 30 дахь түрүүгээ авсан 15 барилдааны бүтэн бичлэгийг та бүхэндээ толилуулаж байна.

Японы мэргэжлийн сүмогийн 7-р сарын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд сэкиваки Гойдо озэки цолны болзол хангаж Египет бөх Оосүнариши хоёр ёкозүнаг дараалан хаяж Японы шинэ найдвар Эндо 50%-аа арайхийн хийж Кадобон буюу озэки цолоо хамгаалж барилдсан Котошигекү маш сайн барилдаж түрүүлэх бөхийн өрсөлдөөнд орж ирсэн боловч Япон бөх бас л түрүүлж чадсангүй. Тэд 2006 оны 1-р сарын тэмцээнээс хойш түрүүлж чадаагүй байгаа билээ.