Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог»FIFA WORLD CUP 2014 тэмцээнийг дамжуулах ETV телевиз санамж бичигт гарын үсэг зурлаа
Сонгодог

FIFA WORLD CUP 2014 тэмцээнийг дамжуулах ETV телевиз санамж бичигт гарын үсэг зурлаа

Урлаг Урлаг31/10/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_11017153806652013-10-31-15-17[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

FIFA WORLD CUP 2014 буюу хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 225 хоног үлдээд байна. дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг албан ёны онцгой эрхтэйгээр авсан ETV телевиз өнөөдөр монголын оюуны өмчийн газар, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газруудтай санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн гол зорилго нь дээрх байгуулагууд олон улсын оюуны өмчөөр баталгаажсан албан ёсны эрхийг монголдоо баталгаажуулан дэмжиж ажиллахад чиглэгдэх юм аа .

2012 оны 12 р сард FIFA гийн албан ёсны тендэрт оролцож, 2013 оны 4 р сарын 28 ний өдөр тендерт ялсан нь баталгаажиж ETV телевиз монгол улсад 2014 оны 6 р сарын 11 ээс 7 р сарын 12нийг дуустал 20 дахь удаагийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулахаар болсон билээ. ТВ ээр шууд дамжуулах, интернэтээр цацах ,мобайл болон худалдааны радиогийн цацалт зэрэг медиа бүхий л эрхийг дангаар аваад байгаа бол монголын хэвлэл мэдээлийн бусад салбартай хамтран ажиллах гэрээг өнгөрч байгаа 10 р сард хийж дууссан. FIFA world cup 2014 дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн бол олон улсын оюуны өмчөөр баталгаажсан маш том контент учраас ETV телевизийн хувьд монголдоо энэхүү эрхээ батлгаажуулахын тулд Монголын улсын оюуны өмчийн газртай эхнээсээ хамтран ажиллаж байгаа юм аа. Дэлхийн аваргын таних тэмдэг лого зэрэг олон улсын оюуны өмчөөр баталгаажсан  зүйлүүдийг ETV эзэмших бөгөөд телевизтэй хамтран ажиллах байгууллагууд энэхүү эрхийг авах бол давхар тэдний эрх ашигийн хамгаалах үүднээс өнөөдрийн санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааг харилцан тохиролцож хйилээ. Өнөөдрийн санамж бичигт Монгол улсын оюуны өмчийн газрын дарга Чинбат , шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын орлогч Ариунболд , ЕТВ телевизийн ерөнхий захирал энхбат нар гарын үсэг зурлаа.

Н.Чинбат /Монгол улсын оюуны өмчийн газрын дарга /

Бидний хувьд өөрийн үндэсний дамжуулагчаар дамжуулан шууд дамжуулах нь бахархалтай зүйл юм. Ер нь бол түмнийг хамарсан үзвэр үйлчилгээ баяр цэнгэл энэ бүхэн хүний оюуны бүтээлээр илэрхийлнэгддэг. Гэхдээ хүний бүтээл бүтээлдээ хүний хамгийн чансаатай гэж хэлж болохоор чансаатай бүтээлээр дамжиж илэрхийлэгддэг. Үүнээс ургаад оюуны өмчийн асуудал үүсдэг. Бусдын оюуны өмчийг дээдэлж, хайрлаж , харицаж хүндэлж аж төрөх нь бидний амьдралын дэг жаяг дэлхий нийт ч энэ жишгийг дагдаг. Энэ дэг жаягийг ямар нэгэн өө сэвгүй сахин биелүүлж хуулиа сахъя гэж уриалж энэхүү санамж бичигт гарын үсэг зурж байна.

Ариунболд /Шударга өрсөлдөөн хэрэглэгчёийн төлөө газрын даргын орлогч /

Өнөөдөр шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар оюуны өмчийн газар дээр ETV тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн гол зорилго бол хэвлэл мэдээллийн салбарт, хэвлэл мэдээллийн салбарт , оюуны өмчөөр хамгаалагдсан бүтээлийг хамгаалах нөгөө төлөөр ер нь зах зээл дээр хулгайн бараа бүтээгдэхүүн зарж борлуулж байгаа этгээд яг одоо шударгаар бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа этгээтэй өрсөлдөнө гэдэг бол үндсэндээ шударга өрсөлдөөний зарчимд харш. Ер нь бол цаашид тв ийн зах зээл дээр контентийг үйлдвэрлэж түгээж бүтээж байгаа байгууллагууд маань шударга өрсөлдөөний зарчмаар оюуны өмчийн эрхээр баталгаажсан ийм бүтээгдэхүүнийг борлуулж хэрэглэгчдэд хүргэж өрсөлдөх ийм шаардлагыг цаашид тавина. Үүний эхлэл бол энэ санамж бичиг байлаа.

Ц. Энхбат /ETV HD телевизийн ерөнхий захирал /

Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн бол ирэх 2014 оны хамгийн том үйл явдал. Дэлхийн хүн амызн 90 хувь үүнийг үздэг. Үүнийг үзүүлэхийн тулд олон улсын хөл бөмбөгийн холбооноос эрхийг нь олгодог. Дараа нь спорнсор байгууллагууд гарч ирдэг. Тэдгээрийн эрхийг хамгаалах ийм олон давхар эрхүүд яригддаг учраас бид энэ 2 байгууллагт хандсан. Өрсөлдөөн бол шударга байх ёстой. Дээр нь хууль оюуны өмчийг дээдлэх хэрэгтэй тиймээс бид энд нэгдсэн. Бусаддаа ч үүнийг уриалж байна.

Сони: санамж бичигт хамрагдсан байгууллагууд албан ёсны онцгой эрхтэйгээр хүлээн зөвшөөрөгдсөн FIFA 2014 хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг монгол улсад шууд дамжуулан хүргэхэд өөрсдийн зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. Ингснээрээ хэвлэл мэдээллийн байгууллагууд хуулиа дээдэлж ажиллах , мөн оюуны өмчийг дээдлэх, шударгаар өрсөлдөхийг ETV телевиз уриалж байгаа юм аа. Монголын хөл бөмбөг сонирхогчид ЕТВ телевизээр хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан хүлээн авахаас гадна олон олон фанатуудад чиглэгдсэн үйл ажиллагаанд сарын турш оролцох юм. 2014 оны 6 р сарын 11 ээс 7 р сарын 13 хооронд бүтэн сар зөвхөн хөл бөмбөгөөр амьсгалах цаг мөч ойртсоор байна.  ЕТВ телевиз олон олон байгууллагуудтай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа бол бизнесийнхэнд хандаж  2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн таны цорын ганц  боломж  гэдэгийг тунхаглаж байна. хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 225 хоног үлдээд байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Summer Rhythm” жазз концертод урьж байна

01/06/2025

Олны танил эрхмүүд хүүхэд байхдаа

01/06/2025

Өнөөдөр хүүхдийн баяр

01/06/2025

Диснэйн баатруудын парад болно

31/05/2025

Жүжигчин, найруулагч Клинт Иствүүд 95 нас хүрлээ

31/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.