Зуны ХХХ олимпийн нийслэл Лондон хотноо бадамласан олимпийн бамбар унтарсан байна. ”Р-СПОРТ” агентлагийн мэдээлснээр Нээлтийн ажиллагаа болсон цэнгэлдэхийн голд байрласан Олимпийн бамбарыг шилжүүлэн байрлуулахтай холбогдуулан түр унтраах шаардлага гарсан байна.
Ангилал: Сонгодог
Жүдо бөхийн 73 кг-ийн жинд хэсгийн аваргын төлөө барилдсан манай жүдоч ОУХМ С.Ням-Очир өрсөлдөгч болох ОХУ-ын шилдэг жүдоч Мансур Исаевт цэвэр ялагдлаа.
Лондоны олимпийн жүдо бөхийн төрлийн эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жингийн тэмцээнд манай улсыг төлөөлөн ОУХМ С.Ням-Очир дөнгөж сая барилдлаа.
Тэрбээр Германы жүдоч Кристофер Воелктэй барилдаж вазари, юко үнэлгээгээр ялалт байгууллаа.
Лондонгийн Олимпын наадамд Буудлага спортын төрөлд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Н.Баяраа эрэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд өрсөлдөж, 23 дугаар байрт бичигдлээ. Тэрбээр урьдчилсан дасгалд 593 /100, 96, 99, 100, 98, 100/ оноо авснаар нийт 47 тамирчнаас 23 дугаарт эрэмбэлэгдэв.
ОУХМ Бямбаагийн Түвшинбат эхний тойрогтоо Габоны Митоумбатай таарсан. Өрсөлдөгчийнх нь талаар бүх Африкийн тэмцээнээр олимпын эрхийн болзол хангаснаас бусдаар том тэмцээнээс медаль бараг хүртэж байгаагүй.
Манай боксчин эхний раундад 5:1, хоёрдугаар үед 11:2 шийдвэрлэх үед нийт 17:-өөр илт давуу ялалт байгуулсан юм. Хоёрдугаар тойрогтоо Францын Алексис Вастин, Германы Патрик Войцески нарын аль ялсантай тоглох байсан. Германы боксчинтой өмнө нь Б.Түвшинбат “Химийн цом” олон улсын тэмцээнд таарч 9:6-аар ялагдаж байсан.
Лондоны олимпод өрсөлдөх манай баг тамирчдын хуваарь
“Монголиа, Монголиа” гэсэн уухайн дуунд Лондоны олимпийн эрэгтэйчүүдийн боксын 69 кг-ийн жинд Б.Түвшинбат Габоны боксчин Янник Митумба Мбемийг илт илүүрхэн, гайхалтай ялалт байгууллаа. Хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр цэнгэл зуны XXX олимпийн наадамд манай ширэн бээлийтнүүдийн салхийг хагалан тулалдсан ОУХМ Б.Түвшинбат эхний раундад 5:1 онооны харьцаагаар илүүрхсэн юм. Улмаар хоёрдугаар раундад 11:2 оноотой, гуравдугаар раундад 17:4 оноотойгоор рингийг эзэгнэсэн юм.
“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын анхны медальтан, анхны аваргаар БНХАУ-ын буудлага спортын тамирчин И Силинг тодорлоо. Долдугаар сарын 28-нд эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд өрсөлдсөн тэрбээр урьдчилсан дасгалд 399 оноо, харин шигшээ буудлагад 103,9 оноо авснаар нийлбэр 502,9 оноогоор энэ удаагийн зуны олимпийн наадмын анхны алтан медалийн эзэн болж байна.
Манай жүдоч Х.Цагаанбаатар дэвжээний эзэн бөхөд юко үнэлгээ алдаж ялагдлаа.
Өмнөх тойрогт Тайванийн бөхийг ялсан манай тамирчин энэ тойрогтоо Их Британийн жүдоч Колин Оатестай таараад байсан юм.
Хэдийгээр өмнө нь ялж байсан тамирчин боловч энэ удаа харамсалтай нь Х.Цагаанбаатар тааруухан барилдаан үзүүллээ.
Ийнхүү жүдо бөхийн төрөлд гол найдвар хүлээгээд байсан тамирчин маань олимпийг орхиж байна.
Xүн төрлөхтний эв нэгдлийн бэлэгдэл зуны олимпийн XXX наадам энэ өдрүүдэд тохиож байна. Энэ удаагийн олимпод Монгол улсаа төлөөлж 29 тамирчин спортын долоон төрөлд оролцож байна. Тэдний араас Монгол хүн бүр дээлийнх нь захыг мушгин суугаа билээ. Энэ цаг мөчид монголчууд бидний бахархал болсон, үе үеийн олимпийн наадмын тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлж явсан олимпийн медальтнууд баатруудаа толилуулж байна. Монгол улс 1964 оноос олимпийн наадамд оролцож эхэлсэнээс хойш чөлөөт бөх, бокс, буудлага, жүдо бөхийн төрлүүдээр хоёр алт, долоон мөнгө, 10 хүрэл медаль хүртээд байна. Тэд монголын нэрийг дэлхийд өргөж явсан, өргөж яваа, өргөсөөр ч явах болно. Дэлхийд алдар суугаа гайхуулсан монголын тамирчдын гайхамшиг үргэлжилсээр…