Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн уран бүтээлчид “Нэгэн дээвэр дор” үзэсгэлэнгээ нээлээ
Үзэсгэлэн

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн уран бүтээлчид “Нэгэн дээвэр дор” үзэсгэлэнгээ нээлээ

Урлаг Урлаг30/05/2025Шинэчлэгдсэн:30/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дүрслэх урлагийн долоо хоног буюу “Art week Ulaanbaatar-2025″- ын хүрээнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Нэгэн дээвэр дор” үзэсгэлэнг өчигдөр /2025.05.29/ дэлгэлээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын урчуудын эвлэл хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн дөрвөн уран бүтээлч бүтээлээ толилуулж байна. Эдгээр уран бүтээлч нэгэн дээвэр дор хамтран бүтээлээ бүтээсэн учир үзэсгэлэнгээ “Нэгэн дээвэр дор” хэмээн нэрийджээ.

Сэргээн засварлагч, зураач Р.Чинзориг энэ үзэсгэлэнд 20 гаруй бүтээлээрээ оролцож байна. Тэрбээр монгол зургийн чиглэлээр төгссөн учраас монгол зургийг гол болгожээ. Мөн хадны зураг, монгол зураг, эсгий чихмэл гэх мэтийн  урлагийн төрөл бүтээлд нь багтсан байна.

Сэргээн засварлагч, зураач Р.Чинзориг: Эдгээр бүтээлээс эсгийгээр хийсэн өлгийг онцолж байна. Уран бүтээлч хүний өнцгөөр хүний ухамсрыг өсөж бойжуулж, өлгийдөж, түүнийгээ хөгжүүлж нүх гаргасан нь хүний нүдний хэсэг юм. Энэ нь хүн нас биед хүрсэн ч гэсэн ухамсар нь бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг. Баяр баясгалантай байх, энэрч өршөөх, уучилж хайрлах, нигүүлсэнгүй чанарыг хөгжүүлээсэй гэсэн агуулгатай. Өлгийг гадаад амьдралтай харьцаж бүрэн гүйцэд хөгжихийн тулд хүүхдийг бойжуулж тэр дотор хамгаалж дулаахан, таатай, хоол ундаар тасалдахгүй байлгаж байна гэж үздэг. Энэ бүтээлийг билгийн мэлмий талаас нь онцолж харуулсан. Билгийн мэлмий гэдэг нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг зэрэг хардаг гэж үздэг. Тэр билэгдлийн агуулгаар өнөөдөр бидний байгаа зүйл маргаашийг бүтээнэ гэсэн санаа. Одоо болон ирээдүй рүү хандаж байгаа үйлдэлдээ анхаараарай гэсэн агуулгыг давтаж байгаа.

ГХОНХХэлтсийн дарга, зураач Ц.Баттуяа үзэсгэлэнд 19 бүтээлээр оролцож байна. Эдгээр бүтээлээс онцлох бүтээл нь “Ээж мод” бүтээл юм. Эл бүтээлээ 2014 онд бүтээж дэлхий дээр байгаа эх бүр өөрсдийн гэсэн үр удамтай, тэр нь цаашаа өсөж үржээд дэлгэрч үр хүүхэд, удам нь өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй байгаагаар зохиомжилж монгол зургийн аргаар зуржээ. Уран бүтээлч Ц.Баттуяа ихэвчлэн мод сэдвийн дор уран бүтээлээ туурвидаг.

Энэхүү үзэсгэлэнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал, Урлаг судлалын ухааны доктор (Ph.D) П.Байгалмаа, ГХОНХХэлтсийн дарга, зураач Ц.Баттуяа, Сэргээн засварлагч, зураач Р.Чинзориг, Тайлбарлагч, дизайнер, зураач Н.Хулан нар 50 гаруй бүтээлээ дэлгэжээ. Мөн тус музейн ажилчид  боловсролын хөтөлбөрийн хүрээнд зурсан зургаа толилуулж байна. Уг үзэсгэлэн өнөөдрөөс зургаадугаар сарын 4-нийг хүртэл үргэлжлэх аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Миний үйлдэл бол би” үзэсгэлэн үргэлжилж байна

28/05/2025
Үзэсгэлэн Урлаг

“Бүрэн бусын онол” үзэсгэлэн үргэлжилж байна

23/05/2025
Үзэсгэлэн Урлаг

Зураач Ц.Солонго “TERRAIN” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

20/05/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Диснэйн баатруудын парад болно

31/05/2025

Жүжигчин, найруулагч Клинт Иствүүд 95 нас хүрлээ

31/05/2025

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг “Эгшиглэнт Цэцэрлэг” тоглолтоо толилуулна

31/05/2025

ФОТО: “Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатны зургаас

30/05/2025

Аймшигт Чаки хүүхэлдэйн дүрийг бүтээсэн жүжигчин Эд Гейл 61 насандаа таалал төгсжээ

30/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.