Ангилал: Жазз

Холливудын шоучин охидын нэг Парис Хилтон өөрийн бодит үнэний талаар ярилцлага өгчээ. Тэрбээр олонд танигдсан өөрийн төрхийг хэвлэл мэдээллийн сенсаци гэж үзэж байна.

Монголын анхны “boyband”-уудын нэг “Номин талст” хамтлаг энэ жил 15 нас хүрч байгаа билээ. Тэд ойн хүрээнд ирэх есдүгээр сарын 29, 30-нд “Улаанбаатар палас”-ын их танхимд “Номин талст 15 жил” бие даасан тоглолтоо хийж, фенүүдтэйгээ хамт төрсөн өдрөө нижгэр тэмдэглэхээр зэхэж буй. Тэд энэ удаа шинэ уран бүтээлээрээ фенүүддээ гэнэтийн бэлэг барих гэнэ

Дашнямын Бямбацогт хэмээх жүжигчинг та бүхэн “Ноён солиот”-ын дүрээр андахгүй. Харин одоо бол “Улаан эрэг” киноны Коминтерний төлөөлөгч Балданов болоод байгаа. Тэрээр чөлөөт уран бүтээлч, бас багш болсон. Мөн хүүхдэд зориулсан уран бүтээлд анхаарлаа хандуулсан нь дээр гэж боддог.

Сонгодог урлагийн гайхамшиг тэр дундаа модерн урлагийг Европ оронд мэдрүүлж яваа авьяаслаг бүжигчин Д.Одсүрэнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна. Тэрээр Герман улсын Алтанбург хотноо сонгодог урлагийнханы дунд жил бүр зохиогддог “Герман Оскар” хэмээх нэр хүндтэй шагналын эзэн болсон юм.

Дуучин А Сооl нь сүүлийн үед залуусыг байлдан дагуулж буй олон уран бутээл хийж нэгэнт олны танил болжээ. Бид түүнийг дуучин гэдгээр нь мэддэг. Гэтэл тэрээр Их Засаг их сургуулийн марктингийн албаны дарга, бүжигчин, дуучин зэрэг мэргэжилтэй аж. Мөн тун удахгүй АНУ-д анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Энэ талаар дуучин Б.Анхбаяртай ярилцлаа.

Бээжингийн олимпийн алтан медалиа хамгаалахаар ганцхан монгол аварга Лондонд ирсэн нь жүдоч Н.Түвшинбаяр. Тэрээр олимпийн наадмаас хоёр дахь медалиа өөрийн болгохдоо чамгүй хүнд бэрхшээлийг даван тууллаа.

Аварга маань медалиа зүүнгүүтээ л эмнэлгийн тусламж авч, үзлэг оношилгоонд явж, дараа нь өрөөнөөсөө ч гаралгүйгээр хөдөлгөөн багатай байсан болохоор хэвлэл мэдээллийнхэн түүнтэй хоёр өдөр уулзаж чадаагүй.

Медаль зүүсэн тамирчин бүр орох ёстой хэвлэлийн бага хуралд ч тэрээр оролцоогүй. Харин бид түүнийг Лондонгоос буцахынх нь өмнөх өдөр (наймдугаар сарын 4-ний бямба гариг) уулзаж ярилцлаа.

Монголын амьд хөгжмийн хамгийн том наадам болох “Play time” наймдугаар сарын 4,5-ны өдрүүдэд Гачууртын “Монгшл шилтгээн”-нд зохиогдох гэж байгаа аж. Ингээд тус наадмын ерөнхий продюссер Ц.Нацагдоржтой ярилцлаа.

“Miss Mongolia-2009” тэмцээний тэргүүн мисс, “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал, Монголын дизайнеруудын холбооны нэгдүгээр зэрэглэлийн загвар өмсөгч Хүрэлбаатарын Бадамгэрэлтэй ярилцлаа.

Лондон руу дэлхийн зон олон хараа “бэлчээж”, манай орны тамирчин амжилт гаргах нь уу хэмээн догдлон тоглолтыг үзэж сонирхож байна. Монголчуудын хувьд өчигдөр нар гийсэн өдөр байлаа. Дэлхийн 205 орны тамирчид оролцож байгаа олимпоос Найдангийн ТҮВШИНБАЯР өчигдөр мөнгөн медаль хүртэж Лондонгийн тэнгэрт Монгол төрийн алтан соёмбот далбааг мандуулж, элэг нэгт ахан дүүсийнхээ цөсийг хөөргөлөө. Тэрээр үнэхээр авьяаслаг, ясны тамирчин гэдгээ харуулсан юм. Олимпоос анхны алтан медаль авчирсан. Энэ удаад мөнгөн медаль хүртсэнээр олимпийн наадмаас хошой медаль хүртсэн Монголын түүхэн дэх анхны тамирчин боллоо.