“Мисс Монголия-2009” тэмцээний тэргүүн мисс, “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал Х.Бадамгэрэлийг “Өглөөний зочин” буландаа урилаа. “Зорь, хүс, мөрөөд. Түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлө. Үр дүн нь чамд заавал ирнэ. Ирсэн үр дүнг дэнсэлж үзээд, ямар нэгэн байдлаар өөртөө үр ашигтай зүйлийг шингээж ав” хэмээн бусдад зөвлөдөг энэ бүсгүйн ярилцлагыг сонин хэвлэлээс олонтаа уншсан. Унших бүртээ түүнийг “бусдаас өөр” гэдгийг мэдэрдэг ч энэхүү мэдрэмжиндээ тийм ч итгэлтэй байж чаддаггүй байв. Харин түүнтэй хэдхэн хором ярилцахдаа өмнө нь төрсөн мэдрэмжээ үгүйсгэж байсандаа өөрийгөө зэмлэлээ.
Ангилал: Жазз
Азийн модель” агентлагийн тэргүүн, загвар өмсөгч Ч.Содтуяатай ярилцлаа. Зургаан жилийн өмнө“Miss Mongolia-2004” тэмцээнд шалгарч, “Miss International-2004” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон тэрбээр “Фото мисс” өргөмжлөл хүртсэн удаатай. “Гоёл” наадмын “Шилдэг загвар өмсөгч” болж, загварын ертөнцөд өнгө нэмсэн авьяаслаг бүсгүй өдгөө өөрийн шавь нарыг бэлтгэж буй.
Петр Жин Хернандес буюу хөгжим сонирхогч залуусын дунд Бруно Марс нэрээрээ алдаршсан дуучин залуу 1985 оны аравдугаар сарын 8-нд Хавай арлын Хонолулу хотод төржээ. Тэрбээр 53 дахь удаагийн “Грэмм”-ийн шагнал гардуулах ёслолд зургаан номинацид нэр дэвшиж, “Шилдэг поп гоцлол дуу” номинацид ялалт байгуулсан билээ.
Түүний уран бүтээл 2009 оноос дэлхийн тавцанд эгшиглэж мянга мянган хөгжим сонирхогч залуусын сонорыг мялааж байгаа. Орчин үеийн хэмнэлт залуусын дунд “Nothing on you”, “Grenade” зэрэг дуугаараа алдаршиж буй Бруно Марсын “Musical” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.
Өчигдөр МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд “Сар ба Аялгуу” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан чимэглэх зураач, керамикч С.Ариунаатай хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.
Натали Портмэний хамт “Хар хун” кинонд тоглож, улмаар “Оскар”-ын шилдэг эмэгтэй туслах дүрийн төрөлд нэр дэвшиж байсан залуухан, халуухан жүжигчин Мила Кунис “Interview” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэ удаад залуу жүжигчин Жэймс Франко сэтгүүлчийн үүрэг гүйцэтгэжээ.
“Сайн байцгаана уу? үзэгчид ээ. Хөгжмийн мэдээ мэдээллийн “Хит” нэвтрүүлэг эхэлж байна” хэмээн цэнхэр дэлгэцээр үзэгч олонтойгоо уулздаг байсан Д.Давааням зуурдаар таалал төгссөн. Монголын хөгжмийн урлагийн түүхэнд өөрийн орон зайг бий болгосон түүний зуурдын үхэл гэр бүл, найз нөхдөд нь хүнд цохилт болж, түүний гэрт Монголын урлаг соёлын алдартнууд цугларсаар байгаа нь Д.Давааням Монголын хөгжмийн урлагт хичнээн үнэтэй хувь нэмэр оруулсан хүн болохыг баталж байгаа юм.
“Бүсгүйн заяа” тэргүүтэй цөөнгүй дуугаараа олны сонорыг мялаасан залуу дуучин Ч.Сэлэнгэ поп урсгалын уран бүтээлээ түр завсарлаж, дан ардын дуунаас бүрдсэн “Аялгуун” нэртэй анхны цомгоо гаргасан билээ. Стиль имижээ эрс өөрчлөн, ардын дуугаар “амьсгалсан” Ч.Сэлэнгэ тун удахгүй поп дуунаас бүрдсэн шинэ цомог гаргахаар төлөвлөсөн бөгөөд түүнтэй уулзаж ярилцлаа.
“Эх бүрдийн домог”, “Суварган цэнхэр уулс”, “Гэрлэж амжаагүй явна”, “Жинжиймаа” киног нэрлэхээр та хэний тухай ярих гэж байгааг нь мэдэх биз ээ. Монгол Улсын гавъяат жүжигчин Н.Батцэцэгтэй ярилцлаа.
“Х ТҮЦ” хамтлаг хошин шоу тоглолтоо үзэгчдэд хүргэхээр бэлтгэлдээ орсон байна. Тус хамтлагийн гишүүн С.Ононгоос шинэ уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.
“Хатариш” уран бүтээлээрээ хүүхэд залуучуудын талархлыг хүлээсэн “Sound of kiss” хамтлагийн гишүүн дуучин Мино буюу Т.Номинг “Яг одоо” булангийнхаа зочноор урилаа
-Яг одоо юу хийж байна вэ?
-Гэрээ цэвэрлэж байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Тиймээс аль болох эрт босч гэрээ цэвэрлээд ажилдаа явдаг.