Дэлхийн миссийн тэмцээнд оролцож буй Х.Баярмаа мисс Ч.Содтуяагийн шавь юм. Жүжигчин мэргэжилтэй Х.Баярмаагийн хувьд давуу тал нь бөгөөд тэмцээний сүүлийн шатанд үлдээд байгаа билээ. Түүний загварын багш Ч.Содтуяатай утсаар холбогдож, мэдээлэл авсан юмаа.
Ангилал: Жазз
Хятадын Шэнжэнь хотод зохион байгуулсан дэлхийн бүжгийн спортын тэмцээнд “Викторий” клубийн бүжигчид амжилттай оролцоод иржээ. Манай бүжигчид тэмцээний гурван төрөлд өрсөлдсөнөөс стандарт ангилалд 10 настай Б.Тэнүүн, Р.Учрал нар Гран при хүртсэн байна. Тэмцээнийх нь талаар Р.Учралтай ярилцлаа.
Монголын сонгодог урлагийг дэлхийд таниулж буй хийлч бүсгүй Ч.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа. Түүнтэй эмэгтэй хүнийх нь хувьд чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.
-Зуны амралт дуусч байна. Таны хувьд энэ зун завгүй өнгөрсөн байх?
-Энэ зун их завгүй байлаа. Тоглолт маань наадам, аялал жуулчлалын үеэр хийснээрээ онцлог болсон. Сайхан болж өнгөрсөн. Зун цаг битгий дуусаасай гэж бодоод л амраад байж байна.
Хошин урлагийн хөгжлийг үүрэлцэж яваа чадварлаг жүжигчин, бас монголын сайхан хүүхнүүдийн нэг бол Санжаагийн Өлзийхүү гээд хэлчихвэл маргах хүн гарахгүй биз ээ. Продакшныхаа дэд захирал, жолооч, нярав, нягтлан бодогч, зургийн дарга, найруулагч гээд санаанд багтамгүй олон ажил амжуулж явдаг түүний хөдөлмөрч, дайчин чанарыг уран бүтээлчид ч өндрөөр үнэлдэг юм билээ. Түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэе.
Залуу дуучид дундаас монголжуу төрх, гоо үзэсгэлэнгээрээ ялгардаг “Voice” группийн дуучин Д.Отгонжаргал “Домогт Ану” хатан киноны Ану хатны дүрийг бүтээж байна. Тиймээс түүнтэй ярих зүйл сонирхолтой байна биз э
Соёлын тэргүүний ажилтан, “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Энэ зун та хаагуур амрав. Хүүхэд байхдаа зуныг яаж өнгөрүүлдэг байсан бэ?
-Говь-Алтай, Увс, Ховд зэрэг баруун аймгуудаар найзуудтайгаа амраад ирлээ. Аав, ээж минь Говь-Алтайн Тонхил сумынх. Би ч тэнд төрсөн. Төрснөөс цаашгүй ч хүний төрсөн нутаг өссөнөөс илүү дотно байдаг юм байна. Аав, ээжийнхээ үеийнхэнтэй хуучлаад л. Манай нутаг хад асга ихтэй, өндөр сүрлэг уултай. Нутагтаа очихоор өөрийн эрхгүй л сэтгэлийн их эрч хүч авдаг даа. Хүүхэд насаа Партизаны сангийн аж ахуйд бусдын л адил өнгөрөөсөн.
Энэ удаагийн өдрийн зочноор Э.Отгонбаярыг урилаа. Тэрээр Монголоос анх удаа гадаадад байнгын ажиллагаатай галерей ажиллуулж байгаа нэгэн юм. Тодруулбал, Герман улсын нийслэл Берлин хотод хоёр жилийн өмнөөс “Зураг” нэртэй уран зургийн галерей эрхэлжээ. Галерейдаа зөвхөн Монгол төдийгүй олон орны уран бүтээлчдийн 20 гаруй үзэсгэлэнг зохион байгуулсан байна. Жилд арван үзэсгэлэн толилууллаа гэхэд хоёр нь монгол уран бүтээлчийнх байдаг гэнэ.
Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгтэй ярилцлаа. Ер нь хэдий хэмжээний хөдөлмөр зүтгэл гаргаж, хэчнээн удаа гадаад, дотоодод аялан тоглолт хийж, ямархуу он жилүүдийг чин үнэнчээр урлагтаа зориулж, урлаг соёлоо хөгжүүлэхэд ямархуу хувь нэмэр оруулсны эцэст төрийн дээд шагналд хүрдэг юм бэ гэдгийг тодруулан ярилцаж, “шинэхэн” гавьяатынхаа амьдралын хуудсаас уншигч таны өмнө дэлгэж байна.
-Анх 2008 оны сонгуулиар Буянгийн Жаргалсайхан ахын сонгуулийн ажилд нь хөтлөгч хийж байсан юм. Жагаа ах хүмүүстэй уулзалт хийгээд чанга яригчаар яриад явдаг байсан. Нэг ярихаараа хоёр, гурван цаг ярина. Хүлээж суухдаа дагаж хэлсээр байгаад бүр чихэнд хоногшчихсон. Өдөр бүр цугтаа долоо, найман газраар орно. Яриаг нь чагнаж байгаад юу ярихыг нь ч сүүлдээ мэддэг болчихсон. Тэгээд сонгуулийн дараа гэр бүлийн хүн, найз нөхдөдөө байнга л ингэж ярьдаг гээд элэглэж үзүүлнэ. Бээжингийн олимпиос Н.Түвшинбаяр Э.Бадар-Ууган хоёр алт авч монгол хүн бүр догдолж байсан үеэр Амбий ах “Азтай Монгол” тоглолтдоо урьсан. Жаргалсайханыг элэглэчих гэсэн л дээ. Эхэндээ үзэгчид яаж хүлээж авах бол гээд сандарч байлаа. Эерэгээр хүлээж авсанд нь урамшиж, уран бүтээлээ хийж эхэлсэн.
Дуучин С.Сэрчмаа сумогийн аварга Хакухо М.Даваажаргалтай болзож, бараг сууж амьдрах дээрээ тулж байгаа тухай мэдээлэл энэ зуны цахим сайтуудын том шуугиануудын нэг байлаа. Монгол бөхийн домог, дархан аварга Ж.Мөнхбатын ген сүр хүч ихт хүүгээ арлын оронд хүргэн оруулж, алдсан үндсэрхэг монголчууд аварга хүүгээ монгол гэргийтэй болоосой гэж битүүхэн хүсдэг нь ч нууц биш.