Рок попын ертөнцөд хөлж тавьсан загварын гурван бүсгүй шинэ уран бүтээл дээрээ ажиллаж буй. Хамтлагийн ахлагч буюу фото модель Э.Тунгалагтамир болон загвар өмсөгч, мисс О.Пүрэвдулам нартай ярилцсанаа та бүхэнд хүргэе. Харин гурав дахь гишүүн болох загвар өмсөгч, мисс Т.Туяамаа тодорхой шалтгааны улмаас ирж амжаагүй бөгөөд өнгөрсөн зургадугаар сард БНСУ-д зохиогдсон “Miss Аsia pacific world super talent-2012” тэмцээнээс тэрбээр дэд байрын шагнал хүртсэн юм.
Ангилал: Жазз
Хээ угалз бүхий цагаан торгон дээлэн дээрээ урт хар үсээ задгайлсан энэ хүн өнөөдрийн маань зочин. Нүднээ үл үзэгдэх хөгжим хэмээх гайхамшгийг өөрийн үзэмжээр бүтээдэг энэ хүний гарт байгаа нарийхан саваа шидэт дохиур мэт санагдах үе олон. Ийм л торгон мэдрэмжийг хүмүүст өгч чаддаг энэ хүн бол Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын удирдаач, хөгжмийн зохиолч Б.Мөнгөн-Өлзий.
Зүсэр бороо шивэрсэн зуны нэг хүйтэн өдөр. Үзэгчдийг өндөлзүүлж, суудлаас нь босгодог тэр агуу урлагийн буян дэлгэрэх эгэл жирийн өрөө. Өнөөдөр энэ өрөө хоосон байна. Гэхдээ гурван хавтастай толиныхоо өмнө суугаад “солиотой” юм шиг жүжиглэх эмэгтэйчүүдийн орон зай энд байж, төсөөллийн ертөнцөд минь үзэгдэнэ. Энд бид уншигч та бүгдийгээ Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин Баясгалантай уулзуулахаар болзсон юм. Цонхоор бороо шивэрч харагдана, ойрын өдрүүд ер ийм уйтай. Харин бид “хамгийн гэгээн гэгдэх хайрын тухай” хүүрнэлдэнэ.
Ардын дууны хөгжмийг орчин үеийн хэмнэлтэй хослуулан тоглодог “Glissando” хамтлагийн ахлагч Б.Алтанцэцэгтэй уулзаж ярилцлаа.
-“Glissando” хамтлагийн талаар сонирхуулаач. Хэзээ байгуулагдсан бол?
-Манайх ардын дууны хөгжмийг орчин үеийн хөг хэмнэлтэй хослуулан тоглодог шанз хөгжмийн хамтлаг. ҮДБЭЧ-д олон жил ажиллаж буй шанз хөгжим тоглодог бүсгүйчүүдээс бүрдсэн. Бид нар үндсэн ажлынхаа хажуугаар хамтлаг байгуулаад хоёр дахь жилдээ ажиллаж байна. “Glissando” хамтлаг маань Ихбаяр, Алтанцэцэг, Шинэхүү, Отгонжаргал гэх дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй.
Улсын Филармонийн дэргэдэх уртын дуучин Б.Номин-Эрдэнэ өмнө нь “Шуранхай” хамтлагаар овоглож явсныг уншигчид маань мэднэ. Ардын болон уртын дууг орчин үеийн хэв маягтай хослуулсан этник дуунуудаараа олныг гайхашруулж байсан авьяаслаг бүсгүй өдгөө шинэ хамтлаг байгуулсан билээ.
Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, зохиолч, яруу найрагч бичгийн сод туурвигч Дамдинсүрэнгийн Урианхайн бүтээл “Дэлхийн нэг шүлгийн ном”-д багтжээ. Тодруулбал, “Инээд шиг хуучин хүний амьдралд” хэмээх зохиолчийн өөрийнх нь тодотгосноор постмодерн, авангард чиглэлийн шүлэг нь хэвлэгдсэн байна. “Дэлхийн нэг шүлгийн ном”-ыг Францын нэртэй эрдэмтэн судлаачдын баг эрхэлдэг бөгөөд хүн төрөлхтний оюун сэтгэлгээ, мэдрэмжийн охь дээж болсон бүтээлүүдийг маш нарийн шалгуурын дор хэвлэхээр сонгодог аж.
“Баяр наадмаас хойш бороо хур татарсангүй.Зуслангийн айлууд үер ус, шавхай шалбааг ихтэй гээд эхнээсээ ороод ирсэн байна лээ” хэмээн хэд хоногийн өмнөнэгэн таксины жолооч ах хуучилж байсан. П.Бадарч гуайнх ч бас “Наадмын дараа хэд хоног зуслан гарсан. Бороохур элбэгтэй болохоор нь ороод ирлээ” гэж байна. Өмнө нь тэднийх Сонгинохайрхан дүүрэгт олон жил амьдарчбайсан аж. Харин өнгөрсөн жилээс хотын төвд нүүж иржээ. Баянгол дүүрэгт байрлах шинэ байрандаахөгшинтэйгээ, ач хүүтэйгээ гурвуулаа амьдардаг аж. Биднийг очиход тэднийх хүн цөөтэй угтав.
Манай хамтлагийнхан ирэх наймдугаар сарын 15-наас Соёлын төв өргөөнд шинэ тоглолтоороо үзэгч олондоо бэлэг барина. Хараахан тоглолтынхоо нэрийг товлоогүй байна.
Энэ хүн бол Дамбийн Дашдондов. Тэрээр Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойгоор Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр энгэрээ мялаасан юм. Түүний бичсэн олон сайхан зохиол бүтээлийг төр засгаас ийнхүү үнэлсэн. “Ханийн тэнгэр”, “Дуутай хорвоо”, “Эндүүрмээр гэнээ би ээжтэйгээ”, “Бурхан ээж”, “Би хөдөөний хүн”, “Уулзах юмсан чамтайгаа”, “Зүүдний шувуу”, “Ээждээ эрхэлмээрээ”, “Ангир буцах намар”, “Хүслийн тойрог”, “Жаахан цэрэг” зэрэг олон дуу нь ард түмний дуулах, сонсох дуртай дуунуудын нэг яах аргагүй болж чаджээ.
Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэнг “Уран бүтээлч” булангийнхаа зочноор урилаа. Тэрбээр хэдийгээр нас өндөр болсон ч хийж бүтээхийн хүсэл эрмэлзлээр дүүрэн, хоногийн 24 цагт олон ажлыг зэрэг амжуулах гэж хичээж явна.