Шинэ жилийн баярын уртхан амралтын өдрүүдэд кино театруудад хамгийн их үзэгчтэй кино “Танхай тээгч” байлаа. Оны эхний өдөр нээлтээ хийсэн энэхүү киноны зохиолч, ерөнхий найруулагч, гол дүрийн жүжигчин, танхай тээгч эх болох И.Одончимэгтэй уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.
Ангилал: Жазз
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Хулганайн Тэргэлтэй цахимаар холбогдож хөөрөлдлөө. Тэрээр эдүгээ АНУ-д амьдарч буй манай нэртэй уран бүтээлчдийн нэг билээ.
“Андра модель, менежмент” агентлагийн модель Э.Азбилэг Солонгос улсад болсон “Дэлхийн авъяаслаг мисс” тэмцээнд Монгол эх орноо төлөөлөн амжилттай оролцож, дэд байрыг эзэлсэн юм. Та бүхэндээ авъяасаараа дэлхийд гайхагдсан модель бүсгүйтэй ярилцсан сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
Монгол цирк дэлхий дахинаа өөрийн онцлог гайхамшгийг цаг ямагт мэдрүүлдгээрээ аугаа билээ.Тэр дундаа салхи татуулан исгэрэх морин дээр бүжин наадах залуусыг Монголын үзэгчид төдийгүй гадаадын жуулчид гайхан биширч, Морьтны Монголоор бахархан цэнгэдэг. Ийнхүү Монгол улсаа, Монгол Морин Циркийн урлагийг гадныханд, дэлхий дахин таниулахад үнэтэй хувь нэмрээ оруулж яваа эрхэм бол .Бүгд Найрамдах Солонгос Улсын Чэжү арал дахь Монгол жүжигчдийн “Шонхор” морин циркийн захирал бол Г.Баатархүү юм.
Орос, Монгол, Хятад улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотноо энэ сарын 21-нээс 24-нд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээн нь энэ жил 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай улсын гоо бүсгүйчүүд жил бүр амжилттай оролцож иржээ. Энэ удаагийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд гурван улсын нийт 58 гоо бүсгүй авъяас чадвар, оюун ухаан болон гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн юм.
Зураг урлалын газар нэртэйгээр 1942 онд анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Урчуудын эвлэл өнөөдөр ахмад уран бүтээлчдээ хүлээн авч уулзах үеэр хамгийн ахмад уран бүтээлч болох Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач П.Балдандоржтой уулзаж ярилцсан юм. Түүнтэй ярилцаж суухад манай нийгмийн өнгөрсөн зуун жилийн амьд гэрч мэт санагдаж байлаа. Түүний аав нутагтаа шүтэгдсэн сайн оточ, бас их гарын дүйтэй, бурхан урлаач хүн байжээ. П.Балдандорж гуайн бага охин ч мөн аавынхаа шийрийг хатаах сайн зураач гэнэ билээ.
“Щелкунчик” хүүхэлдэйн киног анх үзсэн хүүхэд багачууд гэрийнхээ хаа нэгтээ тэдний мэдэхгүй вант улс байгаа юм биш байгаа хэмээн бодож байсан болов уу. Шинэ жилийн ид шидийг Щелкунчикгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймдээ ч энэхүү балет зул сарын баяраар дэлхийн өнцөг булан бүрт хүүхэд багачуудад хүрч тэднийг үлгэрийн вант улсаар аялуулдаг. Монголын хүүхэд багачууд ч энэхүү балеттай шинэ жилийн баяраар хоёрхон удаа танилцах боломж олдог билээ.
Улсын драмын эрдмийн театрт 1963 оноос хойш ажиллаж, амьдрал, уран бүтээлээрээ холбогдсон Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуайг ярилцлагынхаа зочноор урилаа. Тэрбээр Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Луйза, Э.Войнич “Овод” жүжгийн Джемма, К.А.Треневийн “Любовь Яровая” жүжгийн Любовь Яровая, У.Шекспирийн “Отелло” жүжгийн Дездемон зэрэг 100 гаруй драмын жүжиг, Ш.Ёнхорын “Эдлэх ёсгүй эрх” жүжгийн Бадамлянхуа, Д.Намдагийн “Шинэ байшинд” жүжгийн Мядагмаа, Д.Дожоодоржийн“Цагаан дэглий” жүжгийн Цэрмаа зэрэг телевизийн 20 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн алтан тайзны эзэн юм.
“Марко Поло” олон ангит кинонд Аригбөхийн дүрд тоглосноороо Холливудад хөл тавьж буй анхны монгол жүжигчин гэгдэж буй Балжиннямын Амарсайхантай ярилцлаа.
-Юуны өмнө Холливудад Монголын жүжигчдийн анхны шанг татаад ирсэн танд баяр хүргэе. “Марко Поло” киноны нээлтийн гэрэл зургуудыг чинь интернэтээр харж, энд байгаа монголчууд бид баахан хөөрөв. Ер нь тэнд яг ямар арга хэмжээ болов?
Урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг энэ эмэгтэйг үзэгчид “Шинэ үсгийн багш”, ”Алтан шонхор”, ”Нүцгэн уулын бэлд”, ”Газар шороо”, ”Хүслээр болдоггүй хорвоо”, ”Зүрхэнд шивнэсэн үг”, “Тамгагүй төр”, ”Галуу эргэж ирсэн нь” зэрэг олон сайхан кино, жүжгийн дүрүүдээр нь сайн мэднэ. Москвагийн театр урлагийн их сургуулийг төгссөн цөөхөн жүжигчдийн нэг тэрээр эх орноосоо алс хол олон жил ажиллаж амьдарч байгаад ирсэн. Төрөлх театртаа эргэн ирж уран бүтээлдээ шамдан орсон СТА жүжигчин Батсүхийн Болормаатай “Алтан тайзны эзэд” театрын ахмадуудыг хүндэтгэх ёслолын үеэр уулзаж, ярилцсан юм.