“Virtuoso” академиас жил бүр урлагийн салбарт мэргэжлийн ур чадвараар шалгарсан, эх орондоо болон гадаадын тайзнаа амжилттай тоглосон уран бүтээлчдийг алдаршуулан нэгдсэн тоглолт хийдэг уламжлалтай. Энэ жилийн шалгаруулалтад олон хамтлаг, дуучид оролцсон бөгөөд шилдгийн шилдгээр Морин хуурын чуулга, “Арга билэг” хамтлагийн гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж шалгарчээ. “Virtuoso уран бүтээлч”-ээр шалгарсан түүнтэй ярилцсанаа хүргэе.
Ангилал: Жазз
Би хоёр хөл дээрээ алхахыг мөрөөддөг. Ээжийгээ, гэр бүлийнхнийгээ зовоохгүй юмсан гэж л их боддог. Тиймээс чадах хэмжээгээрээ амжилт гаргаж ээждээ харуулахыг хичээдэг…гэх залуухан гоо бүсгүй Д.Цолмонтой уулзаж ярилцлаа.
Тэрээр “Тэргэнцэртэй гоо бүсгүй шалгаруулах наадам”-ын гоо бүсгүйгээр тодорч, миссийн титмийг зүүсэн юм.
И.Одончимэг: Сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар аз жаргалыг мэдэрч байна Мобиком корпорацаис зохион байгуулсан “Зүрх бүхний төлөө” зорилтот хөтөлбөрт МУГЖ…
-Камертончууд уран бүтээлээ түр завсарлаж тус тусдаа хувийн бизнес эрхлэх болсон. Урлагийн хүн барилга, уул уурхайн салбарыг сонгосон тань тун сонин байна?
-Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрөх юм. Бид уран бүтээлээ завсарлаад таван жил өнгөрчихсөн байна. Бид “Монгол Газар” компанийн охин компаниудыг хариуцаад үйл ажиллагааг нь эрхэлж байна. Миний хувьд барилга уул уурхайн салбарыг сонгосон нь санамсаргүй хэрэг биш. Сонирхсон хэрэг л дээ.
“Улаанбаатар” чуулгын хөгжимчин, соёлын тэргүүний ажилтан, ятгачин Н.Отгончимэг бие даасан тоглолтоо маргааш хийхээр болжээ. Түүнтэй ятга хөгжмийн талаар ярилцсанаа хүргэе.
Түрүү сард СУИС дээр гарсан бяцхан үзэсгэлэнгээс хамгийн ихээр хараа татсан зүйл бол уйгаржин монгол бичгээр тэрлэсэн төрийн дуулал, хадны бичээс, цэцэг гээд үндэсний хэв маяг шингээсэн хүзүүний алчуур байв. Гараараа барихаас ч хайран санагдах тэр урлал бол СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн багш нарын “Торгон хэвлэл”-ийг Монголд анх туршсан бүтээл юм билээ. Ингээд тус сургуулийг дахин зорьж, СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн захирал Д.Уранчимэгтэй ярилцлаа.
Дэлхийд хэдэн зуун жил ноёрхсоор ирсэн сонгодог бүжгийг УДБЭТ-ын бүжигчид танготой хослуулан “Төгсгөлгүй” нэртэй уран бүтээлийг үзэгчдэдээ хүргэхээр зэхэж байна. Гал мэт эрчтэй танго бүжгийг хөрвүүлэн шинэ бүтээл тайзнаа толилуулах гэж буй нь тэдний хувьд анхны тохиолдол. “Төгсгөлгүй” нэртэй шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ толилуулахаар яарч бас сэтгэл догдлон хүлээж байгаа УДБЭТ-ын балетчин Э.Эрдэнэжаргалтай ярилцлаа. Тэрбээр балетыг танготой хослуулах хэцүү бөгөөд хүндтэй үүрэг хүлээн бүжиг дэглээчээр ажиллаж байгаа нэгэн юм.
“News agency” байгуулагдаад 10 жилийнхээ ойтой учран золгож байна. Энэ хугацаанд Монголын сэтгүүл зүйн түүхэнд олон олон шинэ мөр гаргасан “патент”-ийг эзэмшдэг болсон гэж тэднийг товчхондоо тодорхойлж болно. Ингээд 10 жилийнх нь ойн босгон дээр тус агентлагийн ахлах редактор Лхагвагийн Нарантөгстэй ярилцлаа.
Залуу дуучин Г.ДЭЛГЭРЦОГТТОЙ ярилцлаа. Түүний хамгийн сүүлд үзэгч, сонсогчдод хүргэсэн “Хайрламаар” хэмээх дуу нь аялгуу болоод клипээрээ нийтийн дууны төрөлд шинэ өнгө аяс нэмлээ гэдгийг уран бүтээлчид онцолж байгаа ажээ.
Жэймс Жойсын бүтээлүүдийг эх хэлнээ орчуулан уншигчдад хүргэх дуртай орчуулагч О.Чинбаяр агуу зохиолчийн “Зураачийн залуугийн хөрөг” хэмээх номын нээлтээ өчигдөр/2014.11.27/ “Интер ном”-д хийлээ.