Телевизүүдийг хөтлөгчдөөр нь шүүдэг асуудал нууц биш. Сүүлийн үед Сүлд телевиз гэж ярихдаа Их спорт мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгч Нямцэрэн гэж яригдаж байгаа нь бас танд сонсоход сонин бүр сайхан байх болов уу. Та өөрийгөө танилцуулахгүй юу.
Ангилал: Жазз
ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Амархүүтэй уулзаж, цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Тайз, дэлгэцийг хөшиг гэж үзвэл цаана нь Б.Амархүүгийн амьдрал хэрхэн өрнөдөг нь сонин байна?
-Бусдын л адил. Ажлаа хийгээд л. Хэрэв найзууд маань таван цаг ажиллавал би найман цаг ажилладаг. Тэд найман цаг ажиллавал 10 цаг ажиллана. Ийм л зарчмаар амьдарч байна.
“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, редактор П.Анужинтай хийсэн бямба гаригийн ¹299(4939) дугаар дахь “Манайд лили амьдардаг”ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна.
-Эхэн үедээ мэргэжлийн бус гэдгээс эхлээд хэл ам өөрт тань мэдрэгдэж л байсан байх. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын шагнал танай нэвтрүүлэгт ээлж дараалан ирж, хүмүүсийн эргэлзээг, дэл сул яриаг дарж өгөх шиг болсон. Ер нь сэтгүүлч болох тухай боддог байсан уу?
“Франчйзинг ба брендинг” хэмээх бизнес эрхлэгчдийн шилдэг хөтөч болсон сэтгүүл гарсантай холбогдуулан франчайзинг хэмээх шинэ системийн талаар дагнасан судалгааг хийдэг нэгэн эрхэмтэй уулзая гэж зорилоо. Тэр бол Монголын Франчайзинг Хөгжлийн Ассоциацийн ерөнхийлөгч, Европийн бизнесийн ассамблейн удирдах зөвлөлийн гишүүн, Доктор (Ph.D) Н.Учрал юм.
Монголын үндэсний бөхийн холбооноос өнөө жилийн Говь-Алтай, Хөвсгөл аймгийн баяр наадмыг хүчингүйд тооцож, тус наадмаас цол хүртсэн бөхчүүдийн цолыг эрэмбэд оруулахгүй хэмээн мэдэгдсэн. Энэ нь тус хоёр аймгийн наадмаар шинээр цол хүртсэн болон цолоо ахиулсан 20 орчим бөхийн амжилтыг тооцохгүй гэсэн үг юм.
Мобиком корпорацийн санаачилсан “Зүрх бүхний төлөө” төслийн ялагчаар жүжигчин И.Одончимэг шалгарсан. Тэрбээр ялагч болж 80 сая төгрөгөөр сайн үйлс хийх эрхтэй болсон бөгөөд түүгээрээ улаан чулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд зориулан сургалтын төв байгуулсан. Гэтэл түүний энэ бүтээн байгуулалтыг харлуулах гэсэн хүмүүс мэр сэр гарч ирэх болсон. Тодруулбал “Жүжигчин И.Одончимэгийн байгуулсан сургуулийн хаалга цоожтой байна. Ажиллахгүй байна” гэх мэт маш олон сөрөг зүйлс гарах болсон. Тиймээс байдал яг ямар байгаа МУГЖ И.Одончимэгтэй ярилцсан юм.
-Тулааны спорт дотроос мэргэжлийн бокс бол маш хүнд төрөл. Та тулаан хийх бүртээ юуны төлөө гэж тулалддаг байсан бэ ?
Би Монгол гэдэг нэрийн төлөө тулалддаг. Өвөг дээдэс минь дэлхийн талыг эзэлсэн гэх омогшил, үндэсний үзэл миний дотор үргэлж байдаг. Намайг Англид дэлхийн аварга болсны дараа тус улсын арилжааны сувгаар “Бид Монголыг дэлхийн талыг эзэлж байсан гэдэгт итгэж байна.
Рок попын ертөнцөд хөл тавиад удаагүй ч, өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан залуу дуучин А.Хишигдалай энэ удаагийн ярилцлагад маань уригдлаа.
Сүүлийн үед охид залуусын сонсох дуртай болоод байгаа олон сайхан дууг амилуулсан авьяаслаг дуучин маань “Universe best songs-2011” наадмын шилдэг оролцогчийн нэг болж байсныг уншигчид мэдэх биз ээ. Тэрбээр энэхүү амжилтаа бататган өнгөрсөн хавар зохиогдсон “Best of the best” наадмын Гран при шагналын эзнээр тодорсон билээ.
Хүний нутагт хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө уран бүтээл туурвиж, дуучин болох хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж яваа нэгэн бүсгүйтэй уулзлаа. Урлагийн мэргэжил эзэмшиж, дуучин болох замыг сонгоогүй ч дуулах хүсэлдээ хөтлөгдөн олон сайхан дуу дуулж, заримыг нь өөрөө зохиожээ. 2009 онд анхны цомгоо “One morning” нэртэйгээр 10 дуутай гаргасан тэрээр хоёр дахь цомгоо “Тэр гэрэл нь чи өөрөө” гэж нэрлэжээ. Дуучин В.Гэрэлтэй ярилцсанаа хүргэе.
Монгол Улсын гавьяат жүжигчин Бэх-Очирын Жаргалсайханыг “Амьдралын тойрог”-тоо урилаа. Түүнийг хүмүүс Хасар Жагаа хэмээдэг. Харин сүүлийн үед өвгөн Жагаа гэж нэрлэх нь олон болжээ.
Арга ч үгүй юм. Монголын түүхэнд ХХ зууны өвлийн өвгөн хэмээн нэрлэгдсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Г.Гомбосүрэн гуайн халааг авсан болохоор тэр.