“Prime pictures”, “U film” студи, “Black Zebra”-гын хамтын бүтээл, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Ундармаагийн найруулсан “Тютю” уран сайхны киноны гол дүр болох балетчин бүсгүй Алимаад ОХУ-ын Театр урлагийн академи буюу ГИТИС-ийн жүжигчний ангийн хоёрдугаар курсийн оюутан М.Цэрэндолгор тоглосон юм. Тэрээр эмэгтэй хүн хэдийд хамгийн аз жаргалтай байдаг хийгээд төрсөн эцгийнхээ төлөө өөрт байгаа бүхнээ золиослох зориг, хайр сэтгэлийн үнэ цэнэ болон нөхөрлөл юун дээр тогтдог вэ зэрэг эмэгтэйчүүдийн дотоод сэтгэл рүү илүүтэй тольдсон энэхүү дүрийг тун ч чадварлагаар дэлгэцнээ амилуулсан юм.
Ангилал: Жазз
Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн Т.Батцэцэгтэй цөөн хором ярилцлаа. Сүүлийн үед түүнийг гадаадын загварын агентлагаас ажлын санал авсан талаарх мэдээлэл гарах болсон юм.
“Ижил заяа”, “Ханийн жаргал”, “Ханьсах заяа” гээд олон сайхан уран бүтээлээрээ сонсогч олныхоо дунд хүндлэгдсэн Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нар манай “Редакцийн зочин” булангийн хойморт заларлаа.
Мөнхийн залуу Одгэрэл… Дөчин насны босго хэдийнээ давсан ч гэсэн загварын тайзан дээр арван хэдтэй жаахан охидтой мөр зэрэгцэж, тэднээс илүү цоглог, өнгөлөг харагдах энэ бүсгүй хувийн амьдралаа нууцалж, олны нүдэн дээр тэр бүр гардаггүй. Энэ удаа Топ модель Б.Одгэрэлийн дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэж байна.
Дуучин Г.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. Тэрбээр хоолойн цар хүрээтэй чадварлаг дуучнаас гадна айлын сайн эзэгтэй. Монгол ёс заншил, ахуй соёлоо хамгаас илүү дээдэлж, монгол хувцсаараа гоёж яваа нэгэн билээ.
Монгол Улсын гавъяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер, уулчин Т.Гүррагчаа гуай 73 насандаа Гималайн ноён оргил далайн төвшнээс дээш 8850 метрт өргөгдсөн Жомолунгма оргилд авирах урилга хүлээж авчээ.
Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Б.Баяржавхлантай уран бүтээлийнх нь талаар цөөн хором хөөрөлдлөө.
“Universe Best Songs 2011″ наадамд оролцон, өөрийн өвөрмөц хоолойгоороо бусдаас ялгарч чадсанаар уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн залуу дуучин А.Хишигдалайтай цөөн хором ярилцлаа.
Монгол Улсын гарьд Б.Гантогтохын ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр арслан цолыг хэдийнэ хүртэх гавьяа байгуулсан ч өнөөдрийг хүртэл ялгаварлан өгдөггүй гэж харамсдаг билээ. Түүний аав Х.Баянмөнх гуай ч үүнийг тодорхой хэлдэг. Энэ талаарх ярилцлагыг авч байснаа сөхөн хүргэж байна.
Ижил заяа, нэгэн сэтгэлээр Монголын урлагтай дөчин жил амьдралаа холбосон Зууны манлай хос дуучин гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарыг ярилцлагын зочноор урилаа. “Мартагдахгүй юмсан” тоглолтынхоо бэлтгэл ажлаар хотод ирэхэд нь тэдэнтэй уулзсан юм.