Алтай ятгыг дахин сэргээж, язгуур өв соёлоо дэлхий дахинд таниулах, соёлын брэнд бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх зорилготой ажлыг Монгол угсаатны хөгжмийн товчооны хамт олон эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд Алтай ятгыг монгол түмэндээ танилцуулж, эгшиг аялгууг нь сонсгох, дэлхий дахинд зарлах “АЛТАЙ ЯТГЫГ ДУУРСГАХ ИХ ЁСЛОЛ”-ыг “Монгол бахархалын төлөө нэгдэцгээе” уриатайгаар буюу өнөөдөр АСА циркэд зохион байгуулах аж. Тиймээс ч энэ удаагийн “Зогс нэг агшин” буландаа Монголын хөгжмийн товчооны тэргүүн, “Бөртэ” хамтлагийн ахлагч Д.Ганпүрэвийг урьж, ярилцлаа.
Ангилал: Жазз
“Идүган энтертайнмент” студийн уран бүтээл “Бардо” хэмээх уран сайхны кино удахгүй нээлтээ хийх гэж байна /Бардо гэдэг нь хоёрын хооронд, аливаа оршихуйн завсар гэсэн утгыг илэрхийлсэн түвд үг аж/. Бид энэхүү кинонд Бор хэмээх сайхан сэтгэлт хөгшний дүрийг бүтээсэн ахмад уран бүтээлч, МУСТА Т.Борхүүтэй уран бүтээлийн яриа өрнүүллээ.
Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин, морин хуурчН.Жигжиддоржийн уран бүтээлийн бие даасан тоглолтыг ивээн тэтгэж, гардан зохион байгуулсан соёл урлагийг дэмжигч “Төгөлдөр” сангийн тэргүүн Х.Отгонтуяатай товч ярилцсан юм.
Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-“Форбес” сэтгүүл дэлхийн шилдэг 30 залуу шалгаруулдаг байтал танайх “Форбес Монголия” сэтгүүлтэй хамтран, Монголын шилдэг 40 залуу шалгаруулах гэж байна. Яагаад 40-ийг гэж. Олон юм биш үү?
Бид хөгжмийг сонсдог, таашаадаг, дурласнаа дахин дахин сонсмоор болдог. Харин дуртай хөгжмөө уран зургаар амилуулан сэтгэл оюундаа гүн бат шингээж, байршуулах гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж төрүүлдэг юм байна. Зураач О.Дарамбазар, зураач болж яваа гээд хэлчихэд гомдохгүй “Урбанек” Б.Лхагважав нарын хамтран гаргасан уран зургийн “Аялгуут солир” үзэсгэлэн ийм мэдрэмж төрүүлсэн юм. Үзэсгэлэнгийн танхимын ханаар “Ноктюрн”, “Этюд”, “Хар даралт”, “Нууц амраг”, “Намар”, “Хувьсгал”, “Өвлийн салхи”, “Хар зураас”, “Ягаан толбо” зэрэг “Аялгуут солир”-оос бусад нь нэгэн ижил хэмжээтэй, тус бүртээ суут Ф.Шопены этюд болон ноктюрн төрлийн хөгжмүүдэд зурсан бүтээлүүд өөр өөрийн байрыг эзлэн эрхэмсгээр инээмсэглэн байна.
Монголын Үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны 25 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Чингис хааны Монгол шар зурхайн цаг тооны бичгийн зохиогч, зурхайч М.Намсрайтай ярилцсанаа хүргэе.
Монголын рок поп урлагийн өнгө төрхийг тодорхойлж, авъяас билгээрээ олон жил хүчирхэгжин бэхжиж өөрсдийгөө тунхагласан хөвгүүдийн хамтлагийг төрүүлэн гаргах зорилготой “Камертон 2” төсөл одоогоос хоёр жилийн өмнө зохион байгуулагдсан билээ.
ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад тууль багтсан.
Хэдэн мянган жилийн тэртээгээс үе дамжин, монгол туургатны түүх соёл, ёс заншлыг хадгалсаар ирсэн энэ үнэт өв өдгөө өвлөгчгүй шахам болж, мөхлийн ирмэгт тулсныг судлаачид ярьсаар байна.
БНХАУ-ын ӨМӨЗО-нд суралцах нэг жилийн хугацаанд энэ нутгийн нэрт жүжигчин, та бидний дэлгэцийн сайн танил “Чингис хаан” киноны гол дүрийн жүжигчин Б.Басанжавыг олж уулзах, болж өгвөл ярилцлага, сурвалжлага бэлтгэж сониндоо нийтлэх нь миний нэгэн зорилт болоод байлаа. Ийнхүү эргэн тойрныхоо танил нөхөдийн дэмжлэгээр утсыг нь олж аваад түүнтэй холбогдов.
“Би урлагийн сургуульд явсан бол дуучин болохгүй, тэгээд л дуусах байсан… Дэлхий сөнөнө гэж шуугисан 2012 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр соёлын тэргүүний ажилтан цолоо Б.Бямбабаяр найзаасаа гардаж авч байлаа… Хэнтийд Жамбын Батмөнх дарга ирлээ гээд ажлаас дуудуулахаар нь Ленин багш амь ороод ирлээ гэсэн ч очихгүй гэж адраад, зургаан сарын турш цалингаа хасуулсан…”